Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4 нэмэлт “ төсөл манай улсад хэрэгжиж байна. Нийт 45,1 сая долларын төсөвтэй энэхүү төслийн хүрээнд ямар ажил хийгдсэн, ямар үр бүтээлтэй байгаа талаар тус төслийн зохицуулагч А.Мөнхтайванаас тодруулга авлаа.
-“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр- 4,4 нэмэлт” төсөл ямар үйл ажиллагааны чиглэл, төсөвтэй бэ?
-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4, 4 нэмэлт” төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсэгтэй.
- Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг дэмжих, Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх
- Хүний нөөцийн хөгжлийг дэмжих
- Эмийн аюулгүй байдлыг сайжруулах
Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эмийн аюулгүй байдлыг сайжруулах гэсэн гол зорилготойгоор 2013 онд УИХ-аар дэмжигдэн батлагдсан. Нийт 45,1 сая ам.долларын төсөвтэй. Үүнээс 14,5 сая нь АХБ-ны буцалтгүй тусламжаар, 25 сая доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр, 4,5 сая долларыг нь Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлж байгаа юм.
СХД-Т ОЛОН УЛСЫН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ЖИШИГ ЭМНЭЛЭГ 2020 ОНД АШИГЛАЛТАД ОРНО
-Энэ хугацаанд ямар ажлууд хийсэн бэ?
СХД нийт 320 орчим мянган хүн амтай. Одоогийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг нь 30-аад жилийн өмнө баригдсан.
-Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр юу хийсэн бэ гэдгээ эхлээд ярья. СХД нийт 320 орчим мянган хүн амтай. Одоогийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлэг нь 30-аад жилийн өмнө баригдсан. Тухайн үедээ 100-аад мянган хүн амд зориулагдсан хүчин чадалтай байсан. Нэгэнт хүчин чадлын хэмжээгээ гурав дахин нэмэгдүүлэх боломжгүй тул шинээр дүүргийн хоёр дахь нэгдсэн эмнэлгийг барих ажлыг эхлүүлсэн. Ингээд 2016-2017 онд эмнэлгийн барилгын зураг төслийг хийж, одоо барилгын ажил ид явагдаж байна. 2020 оны эхээр эмнэлгийн барилгыг хүлээлгэн өгнө.
-Одоогийн эмнэлэгээс ямар ялгаатай байх вэ?
- Өнөөдрийн байдлаар дүүргийн эмнэлгүүд дотор,мэдрэл, хүүхдийн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мэс засал, гэмтэл, төрөх чиглэлүүд нь төрөлжсөн мэргэжлийн төвүүд рүү харьяалагддаг. Төсөл маань Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг дэмжих, хууль эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр ажиллаж ирсэн. Энэ хугацаанд Эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдлээ, шинээр Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдлаа. Эрүүл мэндийн хууль, салбарын шинэчлэлийн бодлоготоо дүүргийн нэгдсэн эмнэлэгт долоогоос доошгүй төрлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлж чадахуйц байна гэж заасан байдаг. Энэ бодлогыг дэмжих зорилгоор жишиг эмнэлгийг бид байгуулан, мэс засал, гэмтэл, яаралтай тусламж, эх барих эмэгтэйчүүд, дотор, хүүхэд гэх мэт тусламж үйлчилгээг үзүүлэх, 200 ортой эмнэлэг баригдах юм. Орны тоо нь өвчлөлийнхөө тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан уян хатан байна. Жишээ нь, мэс заслын тасаг нь заавал 50 ортой л байх ёстой гэж хатуу заахгүй. Хүүхдийн өвчлөл нэмэгдэхэд хүүхдийн тасгийн орны тоо нэмэгдэнэ гэсэн үг. Мөн дан ганц эмнэлэг бариад үйл ажиллагаа дуусчихгүй. Энд ажиллах 17 чиглэлээр 29 эмч, төрөлжсөн мэргэшлийн 100 гаруй сувилагч, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтнуудыг бэлтгэх, дүүргийн нэгдсэн эмнэлгийн хэмжээнд шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангах зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийгээд явж байна. Компьютер томограф, хөхний мамографын аппарат, эхо гэх мэт оношлогооны аппаратуудаар иж бүрэн хангана.
дан ганц эмнэлэг бариад үйл ажиллагаа дуусчихгүй. Энд ажиллах 17 чиглэлээр 29 эмч, төрөлжсөн мэргэшлийн 100 гаруй сувилагч, 50 гаруй сувилагчийн туслагч болон бусад ажилтнуудыг бэлтгэнэ
-Нарийн тоног төхөөрөмжүүд авах нь сайхан ч түүн дээр ажиллах мэргэжилтний хомсдолд ордог нь нууц биш. Энэ асуудлыг шийдэж өгөх үү?
-Бид 2016 оноос АШУҮИС болон ЭМХТөвтэй гэрээ байгуулж, энд ажиллах боловсон хүчнүүдээ 2-3 жилийн хугацаатай бэлтгээд явж байна. Төслийн зүгээс энэ мэргэжилтнүүдийн сургалтын төлбөрийг дааж, тэтгэлэг олгож байна. Ингэснээр тухайн хүн төгсөөд ажлын байраар хангагдана. Суралцагсадыг сонгох эрхийг нь бид АШУҮИС-д өгсөн. 2020 онд эмнэлэг ашиглалтад өгөхөд энэ хүмүүс ажлын байрандаа гарахад бэлэн болсон байна. Мөн сувилагчийг давтан сургалтад хамруулна. Одоо яриад байгаа сувилагч нарын ачаалал их байна гээд байгааг яг л олон улсын стандартын дагуу нэг эмчид хоёр сувилагч ноогдохоор тооцсон.
-Аппарат техникүүд, ажиллах боловсон хүчин олон улсын стандартын дагуу явах юм байна. Тэгвэл менежментийн хувьд одоо байгаа эмнэлэгүүд шиг байх уу, эсвэл?
-Бас нэг онцлог нь менежмент. Одоогийн менежментээр энэ эмнэлэг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, цаашид бие даан ажиллах нөхцөл хязгаарлагдмал. Тиймээс “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4+” төслийн хүрээнд бид гадны зөвлөх багийг сонгон шалгаруулах юм. Тухайн баг нь шинэ эмнэлгийн дүрэм журам, стратеги төлөвлөгөө, эмнэлгийн засаглал, бие даасан байдал, эмнэлгийн үйлчилгээг олон нийтэд ил тод, тэдний оролцоонд тулгуурласан бодлого хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Ингээд менежментийн баг нь эмнэлэг ашиглалтад ороод, нэг жилийн хугацаанд эмнэлгийг жигдэртэл одоогийн удирдлагын багтай хамтран ажиллах юм.
МХЕГ-Т ОЛОН УЛСЫН ШААРДЛАГЫГ ХАНГАСАН ИЖ БҮРЭН ЭМИЙН ЛАБОРАТОРИ ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН
-Эмийн хэрэглээ замбараагүй байна. Бид чанартай эсвэл чанаргүй, хуурамч эсвэл жинхэнэ эм хэрэглэж байгаа эсэхээ сайн мэддэггүй. Төслийн зүгээс эмийн аюулгүй байдлыг сайжруулахын тулд юу хийсэн бэ?
2013-2016 онд МХЕГ-ын Эм, биобэлдмэлийн хяналтын Лабораторийг байгуулан, эмийн түүхий эд, чанарыг шалгахад зориулагдсан лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаад, тэнд ажиллах боловсон хүчнийг нь сургасан
-Хэн дуртай нь гадны улс, орноос ганзагаар эм, тариа оруулж ирдэг. Тэгээд зах дээр зардаг. Чанартай чанаргүй, хуурамч эмнүүд гээд эмийн зах зээл замбараагүй байлаа. Улс эмийн зах зээлийг хянаж байх ёстой. Хянахын тулд олон улсын шаардлагад нийцсэн лабораторитой байх ёстой. Ингээд бид 2013-2016 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторит Эм, биобэлдмэлийн хяналтын Лабораторийг байгуулан, эмийн түүхий эд, чанарыг шалгахад зориулагдсан лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаад, тэнд ажиллах боловсон хүчнийг нь сургаад, үйл ажиллагаа жигдрүүлэн хүлээлгэж өгөөд байна. Эм биобэлдмэлийн хяналтын лаборатори нь 2015 онд АНУ-ын итгэмжлэлийн байгууллага ANAB-р үнэлгээ хийлгэн, итгэмжлэгдсэн лаборатори болсон. Ийм олон улсад итгэмжлэгдсэн лаборатори байна гэдэг нь тухайн лабораторит явагдаж байгаа дүрэм журам, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэдгийг л магадлаж өгч байна гэсэн үг. Эдгээрийг төслийн хүрээнд бид хийж өгсөн. Одоо бол эм, эмийн хэрэгслийг импортолж байгаа компаниуд энэ лабораторит шинжлүүлээд, чанар, хуурамч эсэхийг нь тодруулаад иргэдэд чанартай эмийг хүргэхэд анхааран ажиллаж байна. Түүнээс гадна эмийн бүртгэл, мэдээллийн програм хангамж (LICEMED) –ийг боловсруулаад ЭМХТөв хүлээлгэн өгөөд байна. Энэхүү програм нь аль улсын, хаанаас импортоор орж ирсэн, ямар компани ханган нийлүүлсэн, монгол улсын эмийн бүртгэлд орсон зөвшөөрөлтэй эсэх гээд нилээд чухал чухал мэдээллийг агуулсан эмч, эмнэлгийн ажилтан төдийгүй иргэдэд зориулагдсан програм юм.
-Дотоодын эмийн үйлдвэрүүдийн эм ямар стандартыг хангаж байгаа бол?
Энэ стандартыг мөн АХБ-ы төслийн хүрээнд Монгол Улсад нэвтрүүлж, баталгаажуулан үйлдвэрүүдийг хамрууллаа.
-Дотоодын эм үйлдвэрлэх үйлдвэрүүдэд тавигддаг шаардлага байдаг. Тэр нь Good Manufacturing Practice гэх олон улсын стандарт. Энэ стандартыг манай улсад гурван эмийн үйлдвэр авсан. Энэ стандартыг мөн АХБ-ы төслийн хүрээнд Монгол Улсад нэвтрүүлж, баталгаажуулан үйлдвэрүүдийг хамрууллаа. Ингэж хамрагдсанаар эмийн бүтээгдэхүүн чанарын баталгааг бүрэн хангаж байна гэсэн түвшинд хүрч байна. Энэ нь Монгол Улсын эмийн аюулгүй байдлын салбарт том алхам болсон.
-Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4+ төслийн төсвийн зарцуулалт хэр байсан бэ?
-Буцалтгүй тусламжийн хувьд Монгол Улс аль болох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа нэгжүүд 100 хувь зарцуулах ёстой. Буцалтгүй тусламжийг зарцуулж байгаа хувь өндөр байх тусам төслийн нэгж буюу төсөл хэрэгжүүлж байгаа багийн ажил сайн байна гэсэн үг. Буцалтгүй тусламжийг зарцуулахгүй, төлөвлөсөн хугацаандаа ажлаа хийж чадахгүй буцааж байна гэдэг бол тэр төслийн нэгжийн ажил муу байна гэсэн үг. Манай төслийн хувьд бид буцалтгүй тусламжаа 100 хувь зарцуулахаар чармайн ажиллаж байна. Зээлийн хувьд үе шаттайгаар явагдаад 2020 он гэхэд мөн л зарцуулаад дуусна. Төсөв дутах, үр ашиггүй зарцуулах, төсвийг хэтрүүлэх зэрэг байдал гарахгүй гэж найдаж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.