Эрдэмтэн судлаачид Неолибериализм болон Монгол Улс яагаад өртэй болов? гэсэн сэдвийн хүрээнд ярьж, байр сууриа илэрхийлж байна.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн ОУ-ын харилцааны багш П.Мягмардорж, Неолибериализмыг даяаршлыг онолын суурь гэж үздэг. Дэлхий нийт бүгд харидцан хамааралд орсон. Үүнээс гарах гарц үгүй, гаръя гэвэл Хойд Солонгос шиг л болно.
МУИС, Улс төрийн тэнхимийн багш Өлзийсайхан: Би хичээл заахдаа либериализмын талд байдаггүй. Манайд либиериализмыг дэмждэг хүмүүс байдаг. Шударга бусаар амжилтад хүрсэн хүмүүс либериализмыг дэмждэг. Жирийн багш би бүрэн утгаар нь дэмждэггүй. Либериализмд сайн зүйл бий. Бид олон улсын хэмжээнд холбоо харилцаагүй болно гэж байхгүй. Өөрийнхөө эдийн засгийг тэгтэл чөлөөтэй тавьсан төр байхгүй. Чөлөөтэй тавиад, уруудаж доройтсон төр улсууд түүхэнд байдаг.
Ийм их хэмжээний өр үүссэн тохиолдол улс орнуудын түүхэнд байдаг. 1960-80-аад онд колониос салсан улсууд өөрийн улсын хөгжлийг боломжийн хэмжээнд аваачсан. Өр тавьж, хөгжилд хүрсэн. Өр бол тийм аюултай зүйл биш.
Эдийн засагч, “Социалист хөгжил” номын зохиогч А.Болор-Эрдэнэ, Миний бичсэн “Социалист хөгжил” ном бол социал демократ үзлийг судалж хөгжилд хүрсэн Скандиновын орнуудын тухай ном юм. Өрсөлдөөнд хэн хүчтэй орж байна, тэр л нийгмийн баялгийг хүртдэг тухай тэгш бус тогтолцоог либериализм гэж үздэг. Америк үүний тод жишээ. Америкт нийгмийн баялгийг хүртэж чадахгүй 50 сая иргэн байдаг. Тийм учраас гэмт хэрэг их байдаг. Хувийн өмчид халдвал шууд буудахад бэлэн нийгэм юм.
Өр яагаад бий болов гэдгийг энгийн логикоор авч үзвэл зээлж авсан мөнгөө зохистой зарцуулаагүйгээс л өр үүссэн. Ашигт малтмалуудын үнэ дэлхийн зах зээл дээр маш өндөр байсан. Баялгийн үнэ зах зээл дээр байнга өндөр байна гэж харж, зээл авсаар байсан. Мөнгөтэй харьцаж сураагүй эрх баригчид зээлсэн мөнгөө халамжид зарцуулсаар байснаас үүдэлтэй.