2018 онд ашиглалтанд орсон 45 568 хүний суудалтай Волгоград Арена нь Оросын баруун өмнөд зүгт, Волга мөрний баруун эрэгт орших Волгоград хотод байрладаг.
Нийслэл Москвагаас 941 км зайд оршдог ба жилийн дунджаар хамгийн ихдээ 28 хэм дулаан, багадаа 16 хэм хүйтэн байдаг.
2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-нд тусгайлан зориулж барьсан бас нэг цэнгэлдэх юм. Волгоград Аренаг 1958 онд баригдсан Төв Стадионы суурин дээр барьсан аж.
Тус цэнгэлдэхийг гаднаас харахад бат бөх материалаар хийсэн сараалжин төмрөөр “өлгийдсөн” мэт харагдах нь архитектурынх нь нэгэн онцлог юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны цахим хуудсанд Волгоград Аренагийн дээврийг унадаг дугуйн дугуйг санагдуулам хийсэн нь цэнгэлдэхийг илүү зайтай мэт санагдуулах болно хэмээн бичсэн байна.
Дэлхийн аваргын тэмцээн дууссаны дараагаар цэнгэлдэхийн багтаамжийг 35 мянган хүний суудалтай болгох ба Волгоградын Ротор багийн цэнгэлдэх хэмээн нэрлэгдэх аж.
Тус цэнгэлдэхийг нийт 17 тэрбум рубль буюу 270 сая ам.долларын өртгөөр босгосон байна.
Энд 6-р сарын
- 18-нд Тунис- Англи,
- 22-нд Нигери- Исланд,
- 25-нд Саудын Араб- Египет,
- 28-нд Япон- Польш зэрэг багуудын хэсгийн тоглолтууд болох юм.