Энэ сарын 8-ны өдөр Филиппиний Манила хотод эхэлсэн ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг шилдэг наймд шалгараад байна.
Нийт 40, эрэгтэй хорин баг оролцож буй энэ удаагийн тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтоо манай баг Бразилийн багтай хийж, хожсоноор хэсгээсээ хоёроор гарч буй юм.
Монголын шигшээ баг ФИБА 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож буй бөгөөд түүхэн амжилтыг гаргаад байгаа нь энэ юм.
Монголын баг эхний тоглолтоо Канадын багтай хийж 15:21-ээр хожигдсон бол Филиппиний багийг 17:21-ээр, Бразилийн багийг 18:21-ээр, ОХУ-ын багийг 21:18-аар тус тус хожоод байна.
Манай шигшээ баг өнөөдөр дэлхийн гурван удаагийн аварга Сербийн багтай 12.50- цагт тоглоно.
Шигшээ багийн бүрэлдэхүүнд Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.