Эдмон компани, Монсудар хэвлэлийн газар, мөн Монголын түүхчид хамтран “Монголчууд” цуврал бүтээлийг гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Өчигдөр тус цуврал бүтээлийн тав дахь боть болох “Талын нүүдэлчдийн уламжлал” номын нээлт боллоо.
Энэхүү номыг бүтээхийн тулд гурван жилийг зарцуулсан бөгөөд аль болох ард түмний орчин ахуй, зан төрөлд тулгуурлан судалгааг хийсэн хэмээн номын уран бүтээлчид хэлэв. Түүнчлэн баримт, олдвор туйлын ховор байсан гэдгийг дурдав.
Нэг ботийг бүтээхэд 2-3 жилийг зарцуулж, 20-30 хүн ажилладаг байна. Уг ботийн ерөнхий редактороор МУИС-ийн багш У.Эрдэнэбат ажиллажээ. “Монголчууд” цуврал боть бүрэн болоход дахин хоёр боть гарах гэнэ.
Энэхүү ботийг эрхлэн гаргаснаар хувийн хэвшил түүхчидтэйгээ хамтарч буй нэгэн хөгжлийн хэлбэр бөгөөд мөн ард иргэдэд нэгдсэн түүхийн мэдлэг олгох зорилготой аж. Номын үг, хэллэг энгийн иргэдэд ойлгомжтой байдлаар бичигдсэн гэдгийг мөн хэллээ.
Эдгээр хөдөлмөр шингэсэн түүхийн бүтээлүүдээ цаашлаад гадаад хэлнээ орчуулж, олон улсад гаргах хэрэгцээ шаардлага байгааг эрдэмтэд онцолж байлаа.
Х.Ичинхорлоо