ТҮҮХЭН ЗУРГУУД: Лу гүний хүрээ

Түүхч С.Чулуун

2018-06-14 09:13 GMT+8

Ховор зургийн буландаа өөрийн эрхлэн гаргаж буй түүхэн гэрэл зургийн цуврал болох “Монгол орон Монголчууд” номд орсон гэрэл зургуудаас нийтэлж байна. 

ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нэгдүгээр Петр хааны байгуулсан Оросын шинжлэх ухааны академийн Хүн судлал, угсаатны зүйн Хүрээлэн /Кунсткамер/-гийн сан хөмрөгт хадгалагдаж буй гэрэл зургуудыг хэвлэх, нийтлэх эрхийг авсан юм.

XIX зууны хоёрдугаар хагаст Оросын аялагч-гэрэл зурагчин, худалдаачдын Монгол оронд ирэх үедээ хальснаа буулгасан түүхэн ховор зургуудыг “Монгол орон Монголчууд” цуврал номд анх удаа нийтэлснийг хүргэж байна.


Жич: Энэхүү ном нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан бөгөөд зургуудыг зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулах, бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

Монгол орон. Хан Хөхүйн нурууны хормой дахь Луу гүний хүрээний хоёр гол хийд. 
Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Лу гүний хүрээний ерөнхий байдал өмнө талаасаа. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Луу гүний хүрээний хийд зүүн талаасаа харагдах байдал. Алсад Хан хөхүйн нуруу харагдана. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Улиастай. Лу гүний хүрээнд худалдаа эрхэлдэг
орос худалдаачид (ах дүү Андреев). Зургийг Клеменц Д.А. 1893-1894

Монгол орон. Улиастай. Хойд Тамир дахь хятад худалдаачны суурин. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Улиастай. Улиастай дахь Оросын ноос угаалгын газар. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

 Монгол орон. Улиастай. Тэмээн жингийн аяны цуваа. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он

Монгол орон. Улиастай. Орос худалдаачин Птицын, Котельников нар даамал Дамбын хамт. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Туул голоор гатлахаар хүлээж буй тэмээн жингийн цуваа. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Улиастай. Өвөл нүүхэд хэрэглэдэг эсгий овоохой. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Улиастай. Голын гарман дээр. Тэмээн жингийн цуваа. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Улиастай. Улиастай дахь Оросын ноос угаалгын газар ноос хатааж байгаа нь. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

Монгол орон. Алтайн говьд Их Богдын хормойд байгаа ганц айл. Зургийг Клеменц Д.А. 1893-1894 он.

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 4315 санал өгсөн байна.

Дээшээ