АНУ болон Монгол улс 2003 онд анх “Хааны эрэлд” буюу “Khaan Quest” энхийг дэмжих ажиллагааны сургуулийг хоёр улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүний хооронд зохион байгуулж байсан. Харин 2006 оноос эхлэн олон улсын сургууль болон өргөжиж, энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулах гэж байна.
Өнгөрсөн хугацаанд нийт дэлхийн таван тивийн, 52 орны, 13000 гаруй цэргийн албан хаагч оролцсон байна. Харин маргааш нээлтээ хийх энэ жилийн “Хааны эрэлд 2018” энхийг сахиулах олон улсын сургуульд 26 улсын цэргийн 1400 албан хаагч хамрагдана.
Тэдгээр 26 улсад АНУ, Австрали, Балба, Бангладеш, Беларусь, Хятад, Өмнөд Солонгос, Турк, Энэтхэг, Бутан, Их Британи, Индонез, Итали, Казахстан, Шинэ Зеланд, Япон зэрэг улсууд багтаж байна. Энэ жилийн Бутан болон Катар улын цэргийн албан хаагчид анх удаа оролцож байгаагаараа онцлогтой юм.
Сургуулилт албан ёсоор энэ сарын 14-25-ны хооронд Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын төвд болох ба хамрагдаж буй цэргүүдийн төлөөлж буй орны соёлын фестивал мөн үргэлжлээд 27-нд, 28-нд хаалтын ажиллагаа болох юм.
Бригадын генерал Л.Гансэлэм:
“Сургуульд өмнөх жилүүдийн адилаар онол болон дадлага хослон явагдах болно. Өнгөрсөн 14 жилийн хугацаанд зохион байгуулагдсан олон улсын цэргийн сургууль цэргийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлээд зогсохгүй харилцан туршлага солилцох, манай улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд өсгөсөн гэж харж байна” хэмээн хэллээ.
Маргааш 9 цагт эхлэх “Хааны эрэл 2018” олон улсын энхийг дэмжих ажиллагааны нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно.
Одоогийн байдлаар манай улсын 1100 гаруй цэргийн албан хаагчид хилийн чанадад энхийг сахиулах үйл хэрэгт оролцож байгаагаас 850 цэрэг Өмнөд Судан улсад ажиллаж байна.
Х.Ичинхорлоо