“Монгол Улсын өр” номын зохиогч, эдийн засагчид дунд болон урт хугацаанд гадаад өрийг дараах аргаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ номыг эдийн засагч Б.Осоргарав санаачлан, Ч.Хашчулуун, Л.Оюун, А.Ганзориг, Ж.Дэлгэрсайхан, Т.Доржханд, Ч.Отгочулуу, Д.Байлыхүү, Б.Лакшми нар хамтран бичжээ.
- Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн түвшинг цаашид ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх,
- Зөвхөн дотогшоо биш, гадагш буюу экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжсэнээр валютын ханшийн, хөрөнгө оруулалтын урсгалын огцом хэлбэлзэл, төлбөрийн тэнцлийн алдагдлыг макро түвшинд удирдах,
- Гадаад зээлээр санхүүжүүлэн, төсвийг тэлэх замаар эдийн засгийг өсгөх нь тогтворгүй байдлыг өсгөдөг эрсдэлтэй. Иймд хувийн хөрөнгө оруулалтаар тэжээгдсэн эдийн засгийн өсөлтийг түлхүү дэмжих,
- Түүхий эдийн үнийн өсөлтөд найдаж, улсын төсвийг тэлэх нь төсвийн алдагдалд хүргэдэг. Их алдагдал өрийн хавханд орох шалтгаан болдог. Иймд алдагдалгүй төсөв баталдаг жишигтэй болох,
Харин богино хугацаанд дараах алхмыг хийх нь өрийн дарамтыг бууруулна гэв.
- Төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг иж бүрнээр нь шинэчлэх,
- Мэргэжлийн, хараат бус эдийн засагчдаас бүрдсэн, хангалттай эрх мэдэл бүхий Төсвийн зөвлөл байгуулах,
- Гадаад зээл авах, өрийн удирдлагын хүрээнд ханшийн хэлбэлзлээс хамгаалсан арга хэрэгсэл болох хэдж сан (hedge fund) зэргийг ашиглах,
- 2020 оноос өмнө сонгуулийн тогтолцооны гажуудлыг засаж, жижиглэсэн мажоритар тойрог биш, томсгосон, хувь тэнцүүлсэн тогтолцоог сонгох замаар улсын хөгжлийн бодлого боловсруулах,
- Төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Концессийн гэрээг хязгаарлах,
- Өндөр хүүтэй, арилжааны зээлээс татгалзах,
- Хэдий хөнгөлөлттэй ч зөвхөн зээлдүүлэгч улсын бараа, тоног төхөөрөмж, ажиллах хүчнийг хүлээж авах хатуу нөхцөлтэй аливаа бодлого шингэсэн зээлээс татгалзах,
- Төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор өндөр хүүтэй, дотоод бонд гаргаж, зөвхөн арилжааны банкуудад худалддагийг зогсоох, иргэд, компаниуд Засгийн газрын бонд худалдан авах бололцоог бүрдүүлэх, банкуудын эх үүсвэрийг бизнесийн салбарт ашиглах шугамыг нээх,
- Засгийн газар, Төв банк баталгаа гарган, хувийн хэвшилд зээл зуучилдгийг хуульчлан зогсоох нь зөв.
Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор Л.Оюун “Зээлийг зээлээр төлөх нь буруу. ТЭЗҮ нь бэлэн төслийг л зээлээр санхүүжүүлэх ёстой” гэсэн бол эдийн засагч Т.Доржханд “Зээл олгогчийн тавьсан нөхцөлийн дагуу бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа зах зээлийн дунджаас өндөр үнээр худалдан авах тохиолдол бий. Иймд олон улсын байгууллагуудаас хүү бага, хугацаа урт, харьцангуй уян хатан нөхцөлтэй зээл авах нь зөв” гэсэн юм.
Мөн “Монгол Улсын өр” номын өөр нэг зохиогч Ч.Отгочулуу “Бид өрийн намагт шигдсэн. Өрийн нөхцөл чөтгөрийн тойрогт орчихлоо. Гадаад зээл авангуут ам.долларын ханш буурдаг, удалгүй эргээд өсөхөөр нь дахин гадаад зээл авах замаар ханшийн хэлбэлзлийг аргацааж байна” гэсэн юм.