УИХ-ын гишүүн Д.Мурат өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын асуудлаар гаргасан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хориг тавьсан.
Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Муратаас зарим зүйлийг тодруулахад, УИХ-ын 45, 47 дугаар тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг би дэмжиж байгаа. Намайг цагдаагаас хүний биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шалгаж байна. Би ийм хэрэг хийгээгүй. Энэ бол улс төрийн шинж чанартай, зохион байгуулалттай үйл ажиллагаа.
Миний хувьд цагдаагаас дуудсан цагт нь очдог. Хууль хяналтынхнаас зугтаасан зүйл байхгүй. Би иргэн хүний хувьд хуулийн дагуу шалгуулж байгаа. Гэм буруугүй гэдгээ хууль хяналтын байгууллагаар тогтоолгохыг хүсэж байна" гэж товч мэдээлэл өгөв.
Д.Муратын эсрэг өргөдөл гаргаад байсан Б.Бахытгүл хэмээх эмэгтэй гомдолгүй хэмээн цагдаад гаргасан өргөдлөө буцаан татсан тухай Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.