Мягмар гарагт АНУ, Тайваньд төлөөлөгчийн газраа нээсний дараа БНХАУ эсэргүүцлээ илэрхийллээ.
Вашингтон АНУ-ын соёл боловсролын хэрэг эрхэлсэн төрийн нарийн бичгийн даргын туслах Марие Ройс болон бусад мэргэжилтнүүдийг төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаанд явуулсан байна.
Улсын зөвлөлийн Тайваний хэрэг эрхэлсэн дарга Ма Хиаогуанг хэвлэлийн хурлын үеэр “АНУ, Нэг-Хятад бодлогыг баримталж, Тайванийн асуудалд энх тайван, тогтвортой байдлыг бий болгох, гурван улсын хамтарсан мэдэгдлийг дагаж мөрдөх хэрэгтэй” гэж мэдээлжээ.
1970-1980 онд зурагдсан хамтарсан мэдэгдэлд “Нэг Хятад улс байна, Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэж тодорхойлсон байдаг.
Хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэнг Шуанг “АНУ энэхүү үйлдлээрээ Хятадын дотоод хэрэгт оролцож, хоёр улсын харилцаанд сөргөөр нөлөөлж байна. АНУ Тайванийн асуудалд тавьсан амлалтаа биелүүлж, хийсэн буруу үйлдлээ залруулахыг хүсэж байна.” гэсэн байна.
АНУ, Тайванийн мэргэжилтнүүд бүх түвшинд айлчлах эрхийг дэмжсэн Тайванийн аяллын актанд гарын үсэг зурснаас гурван сарын дараа тус төлөөлөгчийн газрыг нээсэн юм.
Хятадын засгийн газар дипломат харилцаатай улсууд, Тайваньтай цэргийн болон бусад албан ёсны холбоотой улсуудад удаа дараалан хатуу сануулга өгсөөр байгаа билээ.
Эх сурвалж: ADP