АШИГТАЙ АЖИЛЛАСАН АЖ АХУЙ НЭГЖИЙГ ХУВЬЧЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭВ
Засгийн газраас өргөн барьсан төрийн өмчийг хувьчлахтай холбоотой тогтоолын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэв. Хувьчлах жагсаалтад орсон төрийн зарим өмч нь ашигтай ажиллаж байгаа бөгөөд, хувьчлал нэрээр төрийн өмчийг үнэгүйдүүлж болохгүй гэж үзэх гишүүд байлаа.
Тухайлбал, хувьчлах жагсаалтад орсон Төрийн банкны өөрийн хөрөнгө нь 337 тэрбум төгрөг. Харин 100 хувь хувьчлахаар оруулж ирж буй Засгийн газрын дүн нь 75 тэрбум төгрөг байгаа нь анхаарал татаж байв. Түүнээс гадна 20 гаруй аж ахуйн нэгжийг нэг дор хэлэлцэх боломжгүй, нэг бүрчлэн салгаж оруулж ирж үр өгөөжийг нь танилцуулах хэрэгтэй гэдэг саналыг Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн олонх нь илэрхийлж байлаа. Тиймээс хэлэлцэх эсэхийг нь дэмжээд, хэлэлцүүлгийн шатанд тусгай Ажлын хэсэг байгуулан дахин ярилцъя гэдэг шийдвэрийг гаргав. Ингээд Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэе.
Т.АЮУРСАЙХАН: ӨМЧ ХУВЬЧЛАЛЫГ 4-5 МИНУТАД ХЭЛЭЛЦЭХ БОЛОМЖГҮЙ
-Би сайн санаж байна. 2016 онд өмч хувьчлалын жагсаалт оруулж ирэхдээ алдагдалтай ажиллаж байгаа компаниудыг хувьчилж, төрийн ачааг хөнгөлнө гэж байсан. Тэр үед би удаа дараа шаардлага тавьсан. Аж ахуйн нэгжийн захирлуудтай нэг бүрчлэн үр дүнгийн гэрээ байгуул гэсэн. Энэ дагуу гэрээ байгуулсан, ашигтай ч ажиллаж байсан юм. Төрийн банк, АЗЗА, МИАТ зэрэг компани байна. Ашигтай ажиллаж байхад нь яагаад бага мөнгөөр хувьчлах гээд байгаа юм. Өмч хувьчлалыг 4-5 минутад хэлэлцэх боломжгүй. Нэг нэгээр нь оруулж ирж, хэлэлцэж байж хувьчлах эсэхийг нь шийдэх ёстой.
Л.ЭНХ-АМГАЛАН: ӨНГӨРСӨН 27 ЖИЛИЙН ХУВЬЧЛАЛААС АРД ТҮМЭН ЮУ ХОЖИВ
-Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 2000 орчим аж ахуйн нэгжээ хувьчлаад 300 хүрэхгүй үгүйтэй тэрбум төгрөг олж байсан. Харин хэдэн мянган хүн ажилгүй болсон. Монголын өнөөдрийн ажилгүйдэл ядуурлын үндэс энэ өмчлөлөөс үүдэлтэй. Өмч хувьчлалын оновчтой бодлого явуулаагүйгээс баян ядуугийн ялгаа, баялгийн тэгш бус хуваарилалтаас ядуурал бий болсон. Тэгэхээр одоо бид дахиж алдмааргүй байна.
Тэр тусмаа МИАТ, Төрийн банк, гол гол биржүүдийн хувьчлалыг маш нухацтай хэлэлцэх ёстой. Ард түмний эзэмшиж байгаа балансуудын хувьцаа 30 их наяд төгрөгийн үнэлгээтэй. Монголын ард түмэн ийм өмчтэй. Гэтэл энэ 30 их наядын үр өгөөжийг ард түмэн хүртэж байна уу гэвэл үгүй. Төрийн өмчит компаниуд ялсан намын бялуу хуваадаг хэрэгсэл болж байна. Сонгуулийн санхүүжилтийг эндээс гаргадаг. Өнгөрсөн 27 жилийн хувьчлалаас ард түмэн юу хожив гэдгийг дүгнэх цаг болсон. Цаашдаа Монголын төр өмчтэй байх уу үгүй юу гэх бодлогоо тодорхой болгомоор байна.
З.НАРАНТУЯА: ХУВЬЧЛАЛЫН ӨМНӨ ХӨРӨНГИЙН БИРЖЭЭ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХ ЁСТОЙ
-Засгийн газрын өргөн барьсан тогтоолыг нэлээд сайн эргэж хармаар байна. Төрд байх хэрэггүй обьектуудын хувьчлах нь зөв. Өнөөдрийн оруулж ирж байгаа обьектуудыг заримыг нь хувьчлах шаардлагагүй. Компани бүрт тохирсон хөгжлийн бодлоготой уялдуулж оруулж ирмээр байна. Засгийн газар нэгдмэл байр суурьтай, алсыг харсан зүйл байхгүй юм билээ.
Хөрөнгийн биржид Лондонын Хөрөнгийн биржтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 21.3 тэрбум төгрөг зарцуулсан. Ямар үр дүнд хүрсэн юм. Тэр гэрээний үндсэн агуулга манай Хөрөнгийн биржийг бусад улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнд хүргэх байсан. Манайд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдыг даган дэмжиж, Хөрөнгийн биржтэйгээ хамт ажиллах ёстой юм билээ.
Үндсэндээ Ази тал руугаа. Гэтэл бид Лондон тал руу хандсан. Энэ асуудлаа цэгцлэхгүйгээр явна гэдэг мөрөөдлийн жагсаалт гэсэн үг. Эхлээд эдгээр обьектыг хувьчлахын тулд Хөрөнгийн биржээ ажиллагаанд оруулах ёстой. Өөрийн үнэт цаасны зах зээлийг гадаад зах зээлд холбодог энэ байгууллагаа бодолтой шийдэхгүй бол болохгүй. Жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг бид яаж хамгаалдаг билээ.
Я.СОДБААТАР: ӨМЧ ХУВЬЧЛАЛЫН БОДЛОГОО ТОДОРХОЙ БОЛГОМООР БАЙНА
-Хувьчлалын асуудлыг оруулж ирж байгаа нь зөв. Томоохон хувьчлал, стратегийн чанартай, үндэсний хэмжээний сүлжээтэй гол гол аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөж байгаа учраас нухацтай авч үзэх ёстой. Хоёрдугаарт, хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж арилжих гэж байна.
Энэ үед хөрөнгийн зах зээлд гаргах үнэлгээг ярих ёстой. Энэ бол том ажил. Тэгэхгүй бол ягаан, цэнхэр тасалбар тараасан шиг зүйл болно. Баялгийн тэгш, зөв хуваарилалттай холбох тэгш боломж бий болгох бодлоготойгоо хувьчлалыг уях ёстой юм. Энэ бол зарчмын том асуудал. Цаашид өмч хувьчлалын үндсэн чиглэлд ямар бодлого барихаа тодорхой болгомоор байна.