Японы төрийн дээд албан тушаалтнууд ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийллийн талаарх сургалтанд заавал хамрагдах ёстой болжээ. Энэ нь Японд шуугиан тариад буй хэд хэдэн хэрэгтэй холбоотой аж.
Японы Гадаад хэргийн яамны ОХУ-тай харилцах асуудлыг хариуцсан дарга Тадаацү Мори бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн нэгэн эмэгтэй мэдүүлжээ.
Үүний үр дүнд тус яам “төрийн албан тушаалтныхаа хувьд итгэл алдсан” хэмээн 49 настай Морийг албан тушаалаас нь 9 сарын хугацаатайгаар огцруулах арга хэмжээ авсан талаар Киодо Ньюс мэдээлж байна.
Бичлэг дээрээс Жүничи Фүкүда түүний хөхөнд хүрч болох эсэх талаар асууж мөн түүнтэй дотно харилцаатай болох хүсэлтэй байгаа талаараа хэлж буйг сонсох боломжтой аж.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Японы Сангийн дэд сайд Жүничи Фүкүда албан тушаалаасаа огцорсон юм. Нэгэн сэтгүүлч эмэгтэйн мэдүүлснээр Жүничи түүнд ёс бус зүйл хэлсэн аж.
Сэтгүүлч бүсгүй дэд сайдтай хийсэн яриагаа бичиж авчээ. Бичлэг дээрээс Жүничи Фүкүда түүний хөхөнд хүрч болох эсэх талаар асууж мөн түүнтэй дотно харилцаатай болох хүсэлтэй байгаа талаараа хэлж буйг сонсох боломжтой аж.
Сангийн сайд Таро Асо дэд сайдаа урхинд орсон, бэлгийн дарамт бол “гэмт хэрэг” биш хэмээн өмгөөлсөн нь олны дүргүйцлийг хүргэжээ. Үүнтэй холбоотойгоор эмэгтэй улс төрчид Сангийн яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хүртэл зохион байгуулсан байна.
Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар төрийн дээд албан тушаалтнууд бэлгийн дарамт ба түүнээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтанд зайлшгүй хамрагдах шаардлагатай болсон гэнэ. Ёс бус үйлдэл гаргасан гэх төрийн албан тушаалтнуудын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дээрх сургалтыг улам өргөжүүлэх аж.
Цаашид албан тушаалаа ахиулах сонирхолтой албан хаагчид дээрх сургалтанд хамрагдсан байх шалгуур тавих ба төрийн албан хаагчдын бэлгийн дарамтанд өртсөн иргэдэд зориулсан зөвлөх үйлчилгээг танилцуулах гэнэ.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх сайд Сэйко Нода бэлгийн дарамтыг гэмт хэрэгт тооцох, бэлгийн дарамт үзүүлсэн этгээдэд шийтгэл ноогдуулах хуулийн төслийг өргөн барьсан ч Японы засгийн газар эцсийн шийдвэрээ одоог хүртэл гаргаагүй байна.
Эх сурвалж: