Макдоналдс есдүгээр сараас эхлэн Их Британи, Ирландад байрладаг бүх салбаруудынхаа хуванцар соруулыг цаасан болгон, шинэчлэхээр болжээ.
Хуванцар бүтээгдэхүүнүүдийг дахин боловсруулахгүй л бол байгаль дэлхийд шингэх гэж хэдэн зуун жил болдог билээ. Их Британийн зоогийн газрууд өдөрт 1,8 сая хуванцар соруул хэрэглэдэг байна.
2018 оны эхээр сонгогдсон салбарууд тус арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Цаасан соруул болгон шинэчлэх ажил ирэх жил гэхэд дуусах ажээ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Майкл Гове “Энэ нь байгальд ээлтэй. Бусад том бизнесийн байгууллагуудад үлгэр дуурайлал үзүүлж байна” гэсэн юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Их Британийн засгийн газар хуванцар соруул, хуванцар иштэй чихний хөвөнг хориглох санал гаргасан. Вэйтрөүз, Коста Кофе, Вагамама гэх зэрэг байгууллагууд аль хэдийн арга хэмжээ авч эхэлжээ.
Ветерспүүний бүх салбарууд энэ жилийн эхэнд хуванцар соруул ашиглахаа зогсоосон бол Пизза Экспрэсс 2018 оны зун дуусахад бүх хуванцар соруулаа байгальд ээлтэй задардаг бүтээгдэхүүнээр солихоо зарласан юм.
Түүнчлэн Английн баяр наадмыг зохион байгуулагч Боардмастерс, Бэстивал зэрэг 60 гаруй байгууллага эхний ээлжинд 2021 он хүртэл нэг удаагийн хуванцар хэрэглээнээс татгалзах амлалтынхаа нэг хэсэг болгож, хуванцар соруулыг хэрэглээнээсээ хасжээ.
Их Британи, Ирландын Макдоналдсын гүйцэтгэх захирал Паул Помрой “Засгийн газрын төлөвлөгөө, үйлчлүүлэгчдийн саналтай нэгдэж хуванцар хэрэглээнээс татгалзах арга хэмжээг хурдасгахад тусалж байна. Бид өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаагаараа бахархаж байна” гэсэн юм.
Эх сурвалж: BBC