-Дэлхийд Ази тивээ төлөөлсөн Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг эх орондоо ирлээ-
Филиппин улсын Манилла хотод зохион байгуулсан ФИБА 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, улмаар шилдэг наймд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болсон Монгол Улсын шигшээ “Улаанбаатар Хангарьд” багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.
Дэлхийн 3х3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг анх удаагаа гаргаж, Монгол Улсын багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмсэн бахархам амжилтыг үзүүлж чаджээ.
Шигшээ багийн тамирчин
- Г.Цэнгүүнбаяр дэлхийд эрэмбээрээ 38-д,
- Д.Дэлгэрням 39-д,
- Э.Цэрэнбаатар 47-д,
- Э.Дөлгөөн 53-т тус тус бичигдэж, багын үзүүлэлтээрээ дэлхийд тавдугаар байранд жагссан юм. Мөн “Монголын сагсан бөмбөгийн холбоо” дэлхийд дөрөвдүгээр байранд бичигдэж байна.
Сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь олимпын төрөлд ордог ба эрэгтэй, эмэгтэй баг тус бүрээс шилдэг найм баг оролцох эрх авах юм. Одоогийн байдлаар Монголын баг тамирчид тавдугаарт жагсаж буй нь ирэх 2020 оны Токиогийн олимпд оролцох бүрэн боломж байгаа гэдгийг холбооны зүгээс онцолж байна.
Шигшээ багийг эх орондоо газардсаны дараа “М Си Эс” групп, “М Си Эс Кока-Кола” ХХК 20 сая төгрөгийн шагнал гардуулж өгсөн юм.
Тэдний дараагийн том тэмцээн ИХ ДУУЛГЫН гурван удаагийн тэмцээн байх болно.
Багийн ахлагч Д.Дэлгэрнямаас “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардаад байхад нь цөөн асуултад хариулт авлаа.
-ДАШТ-д тавдугаар байрт орлоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ удаагийн сагсан бөмбөгийн ДАШТ-д Ази тивээ төлөөлөн оролцсон нь маш том туршлага болж үлдлээ. Бидэнд тоглолт нэг бүр ялалт байсан. Цаашдаа улам илүү хичээх болно.
-Тэмцээнд оролцоход тоглолтуудын бэлтгэл хэр хангагдсан байсан бэ?
-Энэ оны дөрөвдүгээр сараас хойш маш олон тэмцээнд оролцсоор байсан. Тэмцээнд орох болгонд байнгын тасралтгүй бэлтгэл хийж, алдаанаасаа суралцаж, туршлагажиж байсан. Тиймээс харьцангуй сайн байсан. Удахгүй болох олимпод оролцох эрхийн төлөө тэмцээнд оролцож, бэлтгэлээ хийсээр байх болно.
-Тэмцээний үеэр тохиолдсон саад бэрхшээлүүд юу байв?
-Олон тэмцээнд оролцож, их бэлтгэл хийдэг болохоор ядралт их байсан. Олон улсын тэмцээнд оролцох бол замдаа л хоёр хоног зарцуулна. Ядаргаагаа сайн тайлахгүй бол бэртэж гэмтэхэд амархан болчихдог. Энэ жилээс булчингийн ядаргаа, шөрмөсний хэвийн, идэвхтэй байдал зэрэг илүү шинжлэх ухаан талаас эмчилгээ хийж, бялдаржуулж байна.
-Монголын багийн тоглолтын тактик юунд илүү төвлөрч ажилласан бэ?
-Багийн хамтын ажиллагаа, бие биенийгээ мэдэрч тоглох тал дээр маш их анхаарч байна. Мөн бусад орны багуудын тоглолтыг үзэж, тэднээс суралцаж, тоглолтын арга барилыг нь судалж байсан.
Б.Мөнхбайгаль