Москвагаас өмнө зүгт 1110 км, Азовын тэнгисээс 32 км зайд Дон мөрний эрэг дээр орших Донын Ростов хотын Ростов Арена 2018 онд 45 145 хүний суудалтайгаар ашиглалтад оржээ.
Хөлбөмбөгийн дэлхийн аваргад зориулан барьсан шинэхэн цэнгэлдэхүүдийн нэг Ростов Аренагийн суурийг 2013 онд тавьжээ. Суурь тавих ажлын үеэр газар доороос Дэлхийн 2-р дайны үеийн их бууны сумнууд олдож байсан гэдэг.
Ростов Арена цэнгэлдэхийн барилгыг Донын Ростов хотын шинэ төвийн бүтээн байгуулалттай хамт төлөвлөсөн аж.
ДАШТ-ий дараа тус цэнгэлдэх Оросын 2014 оны цомын эзэн Ростов багийнх болох ба цэнгэлдэхийн суудлын тоог 25 мянга болтол багасгах аж.
Ростов Аренаг нийт 19.8 тэрбум рубль буюу 318 сая ам. долларын өртгөөр босгожээ.
Энд зургаадугаар сарын
- 17-нд Бразил- Швейцарь,
- 20-нд Уругвай- Саудын Араб,
- 23-нд Өмнөд Солонгос- Мексик,
- 26-нд Исланд- Хорват зэрэг багуудын хэсгийн тоглолтууд, шөвгийн 16-гийн тоглолтууд болох юм.