Монголын хамгийн том хөгжмийн наадам “XMF 2018” өчигдөр эрч хүч, сүр дуулиан, халуун уур амьсгалтайгаар эхэллээ.
Хоёр дахь жилдээ болж буй “XMF 2018” буюу “Хуур хөгжмийн фестивал”-ийн эхний өдөрт хип хоп хамтлаг дуучид Төв цэнгэлдэх хүрээлэн дэх наадмын оролцогчдыг доргиосон бөгөөд уран бүтээлчид, оролцогчид туйлын сэтгэл ханамжтай буцсан юм.
Эхний өдрийн гол шигтгээ яахын аргагүй Люмино, Татар, Ice top, Цэцэ, Desant, Loichihson crew нар байсан бөгөөд шинэ уран бүтээлчид мөн өөрсдийн уран бүтээлээ толилуулж үзэгчдийг байлдан дагуулсан юм.
“XMF 2018” наадмын зорилго өөрөө шинэ уран бүтээлчдийг таниулан, тэдний авьяасыг нээхэд оршиж байгаа юм. Тухайлбал “Hypeman” энтертайнментийн шинэ залуу уран бүтээлчид болох Ako, BilGun нар өөрсдийн шинэлэг дуу хөгжмөөр наадмыг чимлээ.
Анхны жилдээ “XMF 2018” наадамд оролцож буй рэппэр Ako сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Сэтгэгдэл маш өндөр байна. Хүмүүс их сайхан хүлээж авч байна. Сэтгэл хөдлөл бараг л дээд зэрэгтээ хүрч байна. Үгээр илэрхийлэхэд хэцүү юм, ер нь супер байна” гэсэн бөгөөд тун удахгүй Namone-тай хамтарсан уран бүтээлээ хүргэнэ хэмээн уран бүтээлийн нууцаа дэлгэлээ.
Харин BilGun “XMF 2018 өөрөө залуу уран бүтээлчдийг дэмжин, залууст зориулсан арга хэмжээ учир энэ наадамд ирснээр залуу уран бүтээлчид ямар уран бүтээл гаргаж байна, юу хийж байна гэдгийг нь харах, сонсох боломжтой” хэмээн хуваалцав.
Рэгги (reggae) хөгжмийн урсгалаар уран бүтээлээ гаргадаг Ratabuzz наадмын тухай хэлэхдээ “Хоёр дахь жилдээ оролцож буй XMF-ын уран амьсгал сайхан байна. Хамгийн гол нь зохион байгуулалт маш сайн байна. Олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй энэ наадмын эхний өдөрт ирж амжаагүй бол өнөөдөр ирж, сонирхоорой. Шинэ уран бүтээлийн хувьд наадам дуусаад маргааш нь буюу 17-нд миний RataTown анхны цомгийн нээлт болно” хэмээлээ.
Харин өнөөдөр наадам electro dance music мөн поп дуучдын төлөөллөөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Хип хоп урсгалын төлөөлөл болж уран бүтээлээ хүргэсэн Loichison crew-н уран бүтээлч FLA “Монголд болдог хамгийн том хип хоп шоу гэдэг утгаар нь их таалагддаг. Сэтгэгдэл өндөр байна. Манай crew-ынхан тус тусынхаа цомог дээр одоогоор ажиллаж байна. Хамтарч мөн цомог гаргахаар төлөвлөсөн. Мэдээж уран бүтээлээ тасралтгүй хийсээр байх болно” гэлээ.
Харин өнөөдөр наадам electro dance music мөн поп дуучдын төлөөллөөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Олон олон урлагийн үзүүлбэрүүд, хамтлаг дуучид, DJ нар таныг хүлээж байна.
Дэлхийн хэмжээний стандартад нийцсэн хөгжмийн наадмыг Монголын залууст зохион байгуулах, нийгэмд дуу хөгжмөөр дамжуулан эерэг уур амьсгалыг бүрдүүлэхийн буй тус наадам нь өөрөө үндэсний контент.
Залуустаа зориулж, өндөр зохион байгуулалтын дор хийгдэж буй наадмын хоёр дахь өдрийн тоглолт 16 цагаас эхлэх ба та тасалбарыг үүднээс худалдан аван орох боломжтой.