ДАШТ-ий C хэсгийн тоглолтууд өчигдөр шөнө явагдлаа. Хүчирхэг Португал болон Испанийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан Морокко, Ираны багууд “амин” чухал ялалтын төлөө 90 минутын турш тэмцлээ.
Тоглолтын эхнээс хоёр баг маш эрчимтэй тоглолт үзүүлж байлаа. Мароккогийн шигшээ харьцангуй илүү довтолгоо үзүүлж хаалга руу хэд хэдэн удаа цохиод амжсан юм. Харин Иранчууд тэдний довтолгоог зогсоож эрчтэй, хурдтай сөрөг довтолгоог тэр даруй зохион байгуулж байв.
Эхний хагасын төгсгөлд Азийн төлөөлөл Ираны довтлогч Сердар Азмун хаалгачийн эсрэг ганцаараа сугаран гарсан ч боломжоо салхинд хийсгэж орхисон. Харин Мороккогоос Белханда, Бенатиа нар хаалга руу дараалан цохьсон ч хаалгач хамгаалагчдыг онож азгүйтсэн.
Тоглолтын төгсгөлд буюу 90+4 дэх минутад Ираны Эхсан Хажсафигийн өгсөн хөндлөн дамжуулалтыг Мороккогийн довтлогч Азиз Бухаддуз өөрийн хаалганд мөргөж оруулснаар эсрэг багтаа гурван оноог бэлэглэсэн юм.
Маш хүнд тоглолтод Ираны шигшээ баг ялалт байгуулснаар ДАШТ-ий түүхэнд хоёр дахь ялалтаа байгуулж чадлаа. Тэд одоогоос 20 жилийн өмнө Францад болсон тэмцээнд АНУ-ыг 2:1-ээр хожиж байсан юм.
Холбоотой статистик
- Морокко ДАШТ-ий эхний тоглолтдоо хоёр тэнцэж, гурван удаа хожигдон ялалт байгуулж чадаагүй хэвээр үлдэв.
- Иран тоглолтын сүүлийн хагаст хаалга руу чиглэсэн нэг ч цохилт гүйцэтгээгүй ч ялалт байгууллаа.
- Азиз Бухаддузын автогоол тоглолтын эцсийн мөчид буюу 90 дэх минутаас хойш орсон түүхэн дэх хоёр дахь тохиолдол болон бүртгэгдлээ. Тэднээс өмнө 2014 ДАШТ-д Нигерийн Йосеф Ёбо Францын гоолын самбарт нэрээ бүртгүүлж байлаа.
- Карлуш Кейрош дасгалжуулагч ДАШТ-д Африкийн багуудыг нэг хожиж, хоёр тэнцсэн үзүүлэлттэй боллоо. Чингэхдээ бүх тоглолтод баг нь гоол алдаагүй юм.
- Хоёр багаас хаалга руу чиглэсэн нийт 22 цохилтын 18 нь эхний хагаст бүртгэгдсэн.
Б.Билгүүн