ДАШТ-ий “D“ хэсэгт учраа таарсан Аргентин – Исландын шигшээ багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Өнөөдөр орой ДАШТ-ий “D“ хэсгийн хоёр тоглолт явагдах хуваарьтай байгаа билээ. Спартак цэнгэлдэх хүрээлэнд энэ хэсгийн хамгийн сонирхол татсан тоглолт болох Аргентин болон Исландын шигшээ багуудын тоглолт 21:00 цагт явагдах юм.
Хоёр багийн мэдээлэл
Исландын гол тоглогч Гилфи Сигурдссон өвдөгний бэртлээсээ эргэн ирж тоглолтод оролцоход бэлэн болоод байна.
Аргентиний урд шугамд Лионел Месси болон Серхио Агуэро нар гарна гэдгийг дасгалжуулагч Хорхэ Сампаоли мэдэгдээд байгаа юм.
Хоорондын тоглолт
Хоёр баг анх удаагаа хоорондоо тоглох гэж байна.
Холбоотой статистик
Аргентин ДАШТ-ий хэсгийн шатанд хийсэн сүүлийн долоон тоглолтод нэг хожигдсон. ( 4 хожил , 2 тэнцээ )
ДАШТ-д Европын багуудын эсрэг хийсэн сүүлийн дөрвөн тоглолтынхоо гуравт нь хаалгандаа гоол алдаагүй байгаа.
Аргентин 17 дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа бөгөөд 4 удаа шигшээ тоглолтод шалгарч байснаараа Германы дараа ордог. ( Герман 5 удаа )
Урьдчилсан шатанд Өмнөд Америкийн бүсээс зөвхөн Болив ( 18 гоол ) Аргентинаас бага гоол эсрэг багийн хаалганд оруулсан. ( Аргентин 19 гоол )
Дасгалжуулагч Хорхэ Сампаоли 2014 оны ДАШТ-ээр Чилийн шигшээ багийг хасагдах шатанд шалгаруулж байсан.
Исландын шигшээ баг энэ удаагийн ДАШТ-д анх удаагаа оролцож байгаа хоёр багийн нэг.
Багийн гол тоглогч Гилфи Сигурдссон урьдчилсан шатанд 4 гоол оруулж багтаа тус болсон.
350 мянган хүн амтай Исланд дэлхийн аваргад оролцсон түүхэн дэх хамгийн жижиг улс.
Л.Анхбаяр