Хүлэмжийн хий нь дэлхийн дулаарлын гол шалтгаан ба хүний үйл ажиллагаанаас болж үүссэн нийт хүлэмжийн хийн 7 хувь нь бетон зуурмагийн үйлдвэрүүдээс ялгардаг. Түүнээс гадна бетон зуурмагийн үйлдвэрүүд нь агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтаараа тэргүүлэх ба 2017 онд дангаараа 1.7 сая тонн CO2 ялгаруулжээ.
Тэгвэл дэлхийн дулаарлын шалтгаан болоод буй нүүрстөрөгчийн давхар исэл эсрэгээрээ хүлэмжийн хийг багасгах болжээ.
Канадын мэргэжилтнүүд CO2-г бетон блок үйлдвэрлэхдээ ашиглах шинэ технологи нэвтрүүлжээ. Тэдний CarbonCure system нэртэй энэхүү технологи нь газрын тос олборлох үйлдвэрүүд, бордоо үйлдвэрлэгчид зэрэг томоохон байгууллагуудаас ялгарах нүүрстөрөгчийн хийг ашигладаг аж.
Тус технологийн дагуу агаар дахь хүлэмжийн хийнээс ялган авсан CO2-г бетон зуурмагтай хольсоноор CO2 үүрд тэндээ үлдэх гэнэ. Энэхүү бетон зуурмагаар барьсан барилга байгууламжийг нурааж, бетоныг нь буталсан ч найрлаганд нь орсон CO2 дахин хэзээ ч агаарт буцаж ялгарахгүй аж. Учир нь бетон зуурмаг, CO2-той урвалд орсоноороо хатуу бодис болдог аж.
Дээрх технологи нь байгальд ээлтэйгээр зогсохгүй бетоны бах бөт чанарыг хүртэл сайжруулдаг гэнэ. CarbonCure system ашиглан үйлдвэрлэсэн 100 мянган бетон блок нас бие гүйцсэн 92 модын 1 жилийн хугацаанд шингээх нүүрстөрөгчийн хийг шингээх чадалтай аж.
Атланта хотод төвтэй бетон зуурмагийн Томас Конкрийт үйлдвэр CarbonCure system технологийг 2016 оноос хойш ашиглах болсон ба одоогийн байдлаар агаарт 4464 тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарахаас сэргийлж чаджээ.
Атланта хотод дээрх шинэ технологиор үйлдвэрлэсэн бетон зуурмагийг ашиглан 2019 онд ашиглалтанд орох 725 Ponce нэртэй байгууламж баригдаж байгаа ба энэ нь CarbonCure system технологийг ашиглан барьсан хамгийн том барилга байгууламж болох аж.
33 445 м2 талбайг хамарсан тус барилга агаарт 669 тонн буюу 323 га хамарсан ойн 1 жилийн хугацаанд шингээх хэмжээний CO2 ялгарахаас сэргийлж чадах юм.