Лондонгийн Christie’s дуудлага худалдаагаар орсон Hermes брэндийн Birkin хуучин цүнх 162 500 фунт стерлинг /524 сая төгрөг/ буюу 217 144 ам. долларын үнэд хүрчээ. Ингэснээр тус цүнх Европт дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй цүнх болж байгаа аж.
2008 оны Himalaya Birkin загварын тус цүнхэнд 18 каратын алмаз эрдэнэ шигтгэсэн цагаан алтан цоож дагалдах ба цүнхний анхны үнийг 100 мянгаас 150 мянган фунт стерлингээр тогтоосон байжээ.
Өмнө нь 2017 онд Хонконгд болсон дуудлага худалдаагаар Hermes Birkin цүнх 253 700 фунт стерлинг буюу 380 мянган ам. доллараар зарагдаж байсан билээ.
Christie’s дуудлага худалдааны ордноос мэдээлж байгаагаар Hermes брэндийн Birkin цүнх “маргаангүй дэлхийн хамгийн үнэтэй цүнх” аж.
Himalaya Birkin цүнх ТВ од Ким Кардашиан, загвар зохион бүтээгч Виктория Бэкхэм, дуучин Селин Дион нарын цуглуулгад байдаг ба Birkin-ий бусад загварыг олон тооны алдартай хүмүүс барьдаг билээ.
Өмнөх эзэн нь 10 жил барьсан Нилийн матрын арьсан энэхүү цүнх нь ямар нэг өө сэвгүй байсан гэнэ. Өнгө нь Гималайн нурууны цаст оргилыг санагдуулам байсан учраас энэхүү цүнхийг Himalaya Birkin гэж нэрлэх болжээ.
2006 онд үйлдвэрлэсэн ижил загварын хөх өнгийн Birkin дуудлага худалдаагаар 100 мянган фунт стерлингийн үнэд хүрсэн байна.
Hermes брэндийн энэхүү өндөр үнэтэй Himalaya Birkin цүнх ТВ од Ким Кардашиан, загвар зохион бүтээгч Виктория Бэкхэм, дуучин Селин Дион нарын цуглуулгад байдаг ба Birkin-ий бусад загварыг олон тооны алдартай хүмүүс барьдаг билээ.
Шинэ Birkin цүнхний үнэ 7000 орчим фунт стерлингээс эхэлдэг ба хэн дуртай нь авах боломжгүй байдаг байна. Тус цүнхний эзэн болохын тулд эхлээд маш урт хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай аж.
Францын Hermes загварын ордон анх 1981 онд Birkin цүнхээ гаргаж байжээ. Дуучин, жүжигчин Жэйн Биркиний нэрээр нэрлэсэн тус цүнх дэлхийн хамгийн үнэтэй бөгөөд эрэлттэй аксессуарын нэг болсон юм.
Жэйн Биркин анх Парисаас Лондон нисэх онгоцонд Hermes компанийн гүйцэтгэх захиралтай таарчээ. Hermes брэндийн тэргүүн түүнд зориулж цүнх бүтээж, өөрийнх нь нэрээр нэрлэж болох эсэхийг асуусанд жүжигчин бүсгүй зөвшөөрсөн аж.
Эх сурвалж: BBC