Өнөөдөр 00:00 цагаас тоглох Перу болон Данийн шигшээ багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Перугийн шигшээ багийн ахлагч Паоло Гуэррэро өнөөдрийн тоглолтод оролцох боломжтой. Тэрээр “ Допин “-гийн хэргээр тоглох эрхээ хасуулаад байсан боловч шигшээ багуудын ахлагч нарын хүсэлтээр багаа ахлан ДАШТ-д оролцохоор болсон.
Данийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Огэ Харэйдэ өнгөрсөн долоо хоногт Мексикийн эсрэг хийсэн багийн бүрэлдэхүүнийг гаргана хэмээн мэдэгдсэн. Урд шугамд Николай Иоргэнсэн болон Аяаксын залуу довтлогч Каспэр Долбэрг нарын нэг нь үндсэн довтлогчоор тоглоно.
Хоорондын тоглолт
2 баг өмнө нь нөхөрсөг болон албан ёсны тэмцээний хүрээнд хэзээ ч таарч тоглож байгаагүй.
Перугийн шигшээ баг 1970 , 1978 онуудад ДАШТ-ний нээлтийн тоглолтодоо Европын багуудын эсрэг тоглож ялалт байгуулж байсан.
Харин Данийн шигшээ баг Өмнөд Америкийн багуудын эсрэг гурав тоглохдоо хоёрт нь ялалт байгуулж 10 гоол оруулж байсан.
Холбоотой статистик
Перу сүүлийн 15 тоглолтондоо ялагдал амсаагүй. ( 10 хожил )
Перугийн шигшээ баг сүүлийн 7 тоглолтонд нэг гоол хаалгандаа алдсан.
Перу 36 жилийн дараа Дэлхийн аваргад анхны тоглолтоо хийх гэж байна.
Перу ДАШТ-ний хүрээнд хийсэн сүүлийн зургаан тоглолтод нэг ч ялалт байгуулаагүй. ( 2 тэнцээ , 4 хожигдол )
Дани энэ онд хийсэн 4 тоглолтондоо хаалгандаа гоол алдаагүй. ( 444 минут )
Харин ДАШТ-ний хүрээнд 11 тоглолт хийхдээ нэг тоглолтод хаалгаа хуурай манасан. ( 2002 онд Францын эсрэг )
Данийн шигшээ багийн ДАШТ-д оруулсан 27 гоолоо бүгдийг нь торгуулийн талбай дотроос оруулсан.
Кристиан Эриксэн шигшээ багийнхаа төлөө оруулсан сүүлийн 11 гоолынхоо зургааг нь торгуулийн талбайн гаднаас оруулаад байна.
Л.Анхбаяр