Энэ удаагийн ДАШТ-д анх удаагаа оролцож байгаа хоёр улсын нэг нь Панамын шигшээ баг. Хойд болон Төв Америкийн бүсээс эцсийн мөчид шалгаран гарч ирсан Панамын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ ОХУ-д газардаад байгаа билээ.
Харин өнөөдрийн тэдний өрсөлдөгч Европын “ Улаан Чөтгөрүүд “ буюу хүчирхэг Бельгийн шигшээ баг юм. Хоёр багийн тоглолт “ G “ хэсгийн эхний тоглолт байх бөгөөд 23:00 цагаас Сочи хотын Фишт цэнгэлдэх хүрээлэнд явагдана.
Хоёр багийн мэдээлэл
Бельгийн шигшээ багаас хамгаалагч Томаш Вэрмаелэн , Винсэн Компани нар өнөөдрийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байна. Селтикийн Дэдрик Бояата төвийн гурван хамгаалагчийн нэгээр Тоби Алдэрвайрэлд болон Иан Вэртонгэн нартай гараанд гарна.
Харин Панамын хөлбөмбөгийн баатар Роман Торрэс бэртлийн улмаас өнөөдрийн тоглолтыг өнжинө.
Хоорондын тоглолт
Хоёр улс анх удаагаа тааран тоглох гэж байна.
Холбоотой статистик
- Бельги ДАШТ-ий хэсгийн шатны сүүлийн 9 тоглолтонд ялагдал хүлээгээгүй. ( 4 хожил , 5 тэнцээ )
- “ Улаан Чөтгөрүүд “ – ДАШТ-ий сүүлийн 9 тоглолтод ердөө нэг хожигдсон. ( 5 хожил , 3 тэнцээ )
- Бельги ДАШТ-ий нээлтийн тоглолтод 1970 оноос хойш 2 ба түүнээс дээш гоол оруулаагүй.
- Урьдчилсан шатны Европын бүсэд ялагдаагүй 4 багийн нэг бол Бельгийн шигшээ баг.
- Панамын шигшээ багаас урьдчилсан шатанд хамгийн олон гоол оруулсан тоглогчид бол Габрьел Торрэс болон Роман Торрэс нар юм.
- Дасгалжуулагч Эрнан Дарио Гомэс 3 Дэлхийн аваргад 3 өөр улс дасгалжуулан оролцож байна. Энэ үзүүлэлтээрээ 4т орж ирж байгаа юм.
Л.Анхбаяр