Хосолмол хөдөлгүүртэй Prius автомашиныг анх зохион бүтээгдэхэд “Монголын уур амьсгалд таарах уу”, “Дэндүү үнэтэй юм биш үү”, “Үнэхээр хэмнэлттэй байж чадах уу”, “Монголын замд дороо эвдэрч хэмхэрнэ дээ” гэсэн бодолтой хүн цөөнгүй байлаа. Гэтэл техникийн хувьсал авчирч, эргэлзээ төрүүлсэн уг машин уулын өөд Land 200-тай уралдчихсан, төв Азийн эсрэг тэсрэг уур амьсгалд торолгүй монголчуудын нийтлэг хэрэглээ болон нутагшиж чадсан.
Тэгвэл ногоон эдийн засгийн хосгүй шийдэл болох бүрэн цахилгаан хөдөлгүүрт автомашинд яг ижил зүйл яригдаж байна. Энэ оны эхээр болсон Mongol Rally тэмцээнд анх удаагаа бүрэн цахилгаан автомашин Nissan Leaf уралдлаа. 16 мянган км шулуун болон бартаат зам туулахад нийт 111 удаа цэнэглэсэн ба автомашинд ямар ч асуудал гараагүй байна. Түүнчлэн цахилгаан цэнэглэлтийн зардалд ойролцоогоор 322,900 төгрөг буюу 100 км-т дунджаар 2000 төгрөгийн л зардал гаргасан байна.
Энэ нь 100 км-т долоон литр иддэг дотоод шаталтын хөдөлгүүрт автомашинтай харьцуулахад бараг дөрөв дахин бага зардал юм. Улс орон бүр байгальд хөнөөлтэй нөөцийн хэрэглээг бууруулахаар мэрийж буй. Манай улс ч хойш суугаагүй. Өнөөдрийн байдлаар нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 12.7 хувийг аль хэдийнэ сэргээгдэх эрчим хүч эзэлж буй. Цахилгаан автомашины хувьд ч мөн адил шаардлагатай алхмуудыг авч эхэлсэн ба өнгөрсөн жил цахилгаан тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтгүй болгож, авто зам ашиглах төлбөрөөс чөлөөлсөн юм.
ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНДЛАГА БА ЦААШДЫН ТӨЛӨВ
Bloomberg-ийн сүүлийн үеийн судалгаанаас харахад өнгөрсөн жил дэлхий даяар нийт 1.1 сая цахилгаан автомашин зарагдсан байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад 57 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Цахилгаан автомашины борлуулалтаараа тэргүүлэгч орон нь манай өмнөд хөрш бөгөөд дэлхийн нийт борлуулалтын тэн хагасыг дангаараа эзэлж буй. Түүнчлэн Хятадын Засгийн газар 2020 он гэхэд зах зээлд хоёр сая цахилгаан машин борлуулахаар төлөвлөсөн.
Шинжээчдийн таамаглаж буйгаар 2040 он гэхэд Хятадын нийт автомашины борлуулалтын 60 хувийг цахилгаан хөдөлгүүрт автомашин эзлэх төлөвтэй байна. Өнөөгийн байдлаар дэлхийн цахилгаан автомашины нийт борлуулалтын 95 хувийг БНХАУ, Европын орнууд, АНУ, Япон, Энэтхэг, Австрали улс эзэлж байгаа. Харин эдгээрээс бусад оронд 2025 оноос цахилгаан автомашины хэрэглээ эрчимжиж, 2040 он гэхэд нийт борлуулалтын 46 хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байгаа юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ҮР НӨЛӨӨ БА ТААМАГ
Дээр дурдсанчлан цахилгаан автомашины урсгал зардал дотоод шаталтын хөдөлгүүрт машинаас 3-4 дахин бага. Харин үндэсний хэмжээнд тооцоод үзвэл Монгол Улсын бүх амины машиныг цахилгаан болгоход нийт эрчим хүчний нэг сарын хэрэглээ ердөө 0.002 хувиар нэмэгдэнэ. Шатахууны үнээс инфляцийн түвшин нь ихээхэн хамааралтай байдаг манай улсын хувьд цахилгаан автомашин хөгжлийн томоохон боломж ч байж болох юм.
ЦАХИЛГААН МАШИН ЕРДИЙН МАШИНААС ХЯМД БОЛНО
Цахилгаан автомашин бүтээх нийт зардлын дийлэнх буюу бараг 40 хувь нь батарейндаа зарцуулагддаг. Bloombergийн судалгаанаас харахад батарейн үнэ цаашид буурах хандлагатай байгаа ба 2030 он гэхэд цахилгаан машины үнэ ердийн машинаас хямд болох таамагтай байгаа. Түүнчлэн батарейн эрчим хүчний нягтрал султайгаас ойр ойрхон цэнэглэх шаардлага гардаг.
Дотоод шаталтын хөдөлгүүрт автомашинтай дүйцэхийн тулд нэг цэнэглэлтээр дунджаар 322-483 км зам туулах шаардлагатай аж. Судалгаанаас харахад батарейн эрчим хүчний нягтрал маш хурдацтай нэмэгдэж байгаа төдийгүй 2040 он гэхэд уг хэмжээнд хүрэх боломжтой хэмээн шинжээчид дүгнэжээ. Цахилгаан автомашин нийтлэг хэрэглээ болоход тулгамдаж буй дараагийн нэг асуудал нь цэнэглэгч станцын хүртээмж юм.
Тэгвэл цэнэглэгч станцын тоног төхөөрөмж нийлүүлдэг төдийгүй салбартаа дэлхийн хамгийн том гэгдэх Швейцарын ABB компани Монголд салбараа байгуулан, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Иймд дэлхийн жишгийг дагах бус, манлайлах боломжийг эрэлхийлж, эдийн засгийн үр нөлөө бүхий уг зах зээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэнд цувралаар хүргэх болно.