Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд 3 км авто зам барих ажил амжилттай хэрэгжиж, өчигдөр нээлтээ хийлээ.
Нийслэлийн бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн хоёрдугаар сараас эхлүүлжээ. Урин дулаан цагийг ашиглаж, бүтээн байгуулалтын ажлыг хурдан явуулах зорилго тавин, хоёрдугаар сард тендерээ зарлаад, дөрөвдүгээр сард дүгнэж, наадмын өмнө гол зам, барилгуудаа хүлээж авна гэсэн зарчим барьж ажиллаж байгаа талаараа Нийслэлийн Засаг дарга нээлтийн үеэр онцолжээ.
Хайлааст, Дарь-Эхийн уулзварыг холбох хоёр талын газар чөлөөлөлтийн ажил удаашралтай байгаа ч наадмын өмнө чөлөөлж дуусгана
Тэрбээр “Гадна тойруугийн хамгийн ачаалалтай зам нь Дарь-Эхийн уулзвараас Ганц худаг, Цагаан даваа чиглэл. Бид хотын баруун хойд талаас зүүн хойд тал руу явахын тулд төвийн замыг сонгон явдаг байсан бол гадна тойруугийн зам ашиглалтад орсноор ачааллыг өөр дээрээ авах болно. Энэ зам бүтэн ашиглалтад орох нь Сэлбэ гол дээгүүр барьж буй гүүрээс хамаарна. Гүүрийн ажил үндсэндээ дууссан. Хайлааст, Дарь-Эхийн уулзварыг холбох хоёр талын газар чөлөөлөлтийн ажил удаашралтай байгаа ч наадмын өмнө чөлөөлж дуусгана.
Түүнчлэн Улаанбаатар хотыг дайран өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг шулуун гаргадаг хурдны замууд шаардлагатай байна. Үүнийг хийхээр төлөвлөж байна. Мөн хотын дундуур өнгөрч байгаа төмөр замыг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал байна. Ажлын хэсэг төмөр замын доогуур гүүрэн гарц хийхээр төлөвлөж байна. Зөвхөн жижиг авто машин бус автобус, том оврын авто машин явах боломжтой иж бүрэн инженерийн байгууламж барих бодолтой байгаа. Бидний судалгаагаар 13 хэсэгт ийм гүүрэн гарц хийж болохоор байгаа юм. Эхний ээлжинд 3-4 гүүрэн гарцын ажлыг энэ намраас эхлүүлье гэж төлөвлөж байна” гэсэн байна.
Уг зам нийтдээ 3 км урт, зорчих хэсгийн өргөн нь 7 метр, хоёр талаараа явган хүний замтай юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.