Францын нэрт цэргийн жанжин Наполеон Бонапартын малгайг дуудлага худалдаагаар оруулж, 280 мянган еврогоор зарлаа. Малгайг анх 40 мянган еврод хүрнэ гэж таамаглаж байсан ч дуудлага худалдаагаар долоо дахин өндөр үнэд хүрсэн байна. Наполеон Бонапарт 1815 оны “Waterloo”-ийн тулааны талбарт орхисон малгайг 1986 онд хувь хүн худалдаж авч байсан аж.
Энэхүү малгай нь Наполеон Бонапартаас үлдсэн 19 малгайны нэг гэдгээрээ онцлог болж байна. Хоёр хажуу талдаа гурвалжин оройтой энэхүү малгайг жанжин тулааны талбарт ихэвчлэн өмсдөг байсныг түүхчид онцолсон юм. Наполеон Бонапартад үүнтэй ижил 120 малгай байсан гэж үздэг ба хамгийн ихдээ нэг малгайг гурван жилийн хугацаанд өмссөн, заримд үед нэг удаа өмссөн ч тохиолдол байдгийг судлаачид онцолж байна.
С.Өлзийбуян