Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар Тавантолгой-Цагаан хад-Гашуунсухайт гэсэн маршрутаас гадна Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл шууд нүүрс тээвэрлэх нэг чиглэлийг нэмж гаргахаар боллоо.
Ингэснээр өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн хил орчимд үүссэн дараалал буурна гэж тооцож байгаа юм байна. Одоогоор Тавантолгой-Цагаан хад чиглэлийн замд нүүрс тээвэрлэж байгаа автомашины цувааны урт 39 км болжээ. Харин Цагаан хад-Гашуунсухайт боомт хүртэлх замд 23 км урт цуваа үүссэн гэдгийг Засгийн газар мэдээллээ. Мөн Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг гурван аж ахуйн нэгжээс Цагаан хадны гаалийн баталгаат агуулах хүртэл тээвэр хийж байгаа автомашины цуваа 39 км болж сунажээ.
Т.Элиса