Өнөөдөр хөлбөмбөгийн ДАШТ-ий “С “ болон “D” хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдах билээ.
Нээлтийн тойрогт Перугийн эсрэг хүнд тоглолт хийсэн ч ялалт байгуулж 3 оноо авсан Дани ДАШТ-д оролцож буй цорын ганц тив улс болох Австралийн эсрэг чухал тоглолт хийх юм. Хэсгээс гарах эсэхээ шийдэх энэхүү тоглолт Самара Арэна цэнгэлдэх хүрээлэнд явагдах ба хоёр багийн тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Данийн шигшээ багаас нээлтийн тоглолтод бэртэл авсан Виллиам Квистийг орлож Лассэ Шон өнөөдрийн тоглолтод гараанд гарна. Виллиам Квистийн хувьд хэсгийн тоглолт өндөрлөхөөс өмнө бэртлээс эргэн ирэх боломжтой.
Мөн тэмцээний хамгийн залуу тоглогчдын нэг 19 настай Даниел Арзана өнөөдрийн тоглолтыг мөн гараанаас эхлүүлнэ.
Хоорондын тоглолт
2 баг өмнө нь ДАШТ-ий хүрээнд гурван удаа учраа тааран тоглож байсан. Данийн шигшээ баг 1 хожиж байсан бол Австрали 2 хожиж байсан юм. Харин 2 багийн хооронд болсон нөхөрсөг тоглолтууд бүгд тэнцээгээр өндөрлөж байв.
Холбоотой статистик
- Австрали ДАШТ-д Европын багуудын эсрэг тоглосон 9 тоглолтынхоо 7д нь ялагдал хүлээсэн. ( 1 хожил , 1 тэнцээ )
- ДАШТ-д Данийн оруулсан 28 гоол бүгд торгуулийн талбай дотроос орсон.
- Данийн хаалгач Каспэр Шмэйхэл шигшээ багийнхаа төлөө сүүлийн 5 тоглолт буюу 534 минут хаалгандаа гоол алдаагүй байгаа.
- Кристиан Эриксэн шигшээ багийнхаа төлөө сүүлийн 14 тоглолтод 17 гоолд шууд оролцоод байна. ( 12 гоол , 5 дамжуулалт )
- Австралийн шигшээ баг хамгийн сүүлд 1974 оны ДАШТ-ээр хаалгаа хуурай манаж байсан.
- Австралийн шигшээ баг сүүлийн 4 тоглолтод ялагдал хүлээгээд байгаан дээр тоглолт бүрт 2-оос дээш гоол алдсан.
Л.Анхбаяр