Малайзийн Ерөнхий сайд Махатхир Мохамад лхагва гарагт тус улсад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуутай уулзжээ. Уулзалтын дараа энэ хэргийг дахин шалгахаар болсон талаар мэдээлсэн байна.
С.Шаарийбуугийн хуульч Рамкарбал Сингх “Уулзалт үр өгөөжтэй боллоо. Бид яагаад энэ хэргийг дахин шалгах хэрэгтэй талаар тайлбар өгсөн. Харин ерөнхий сайд санал нийлж, тус хэрэг хуулийн хүрээнд шийдэгдэх хэрэгтэй гэж хэлсэн” хэмээн мэдээлжээ.
С.Шаарийбуу “Ерөнхий сайд бид хоёр эцэг хүний хувиар нүүр тулан уулзсан. Хууль иргэдэд үйлчлэх ёстой. Хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүний амь нас юм” хэмээн хэлсэн байна.
Уулзалтын өмнө С.Шаарийбуу Данг Ванги цагдаагийн газарт хэргийг нээх хүсэлт гарган, гэрч Супт Муса Сафриг мэдүүлэг өгөхийг шаардсан байна. Муса нь 2004-2009 оны хооронд Нажиб Разак ерөнхий сайд хийж байх үеэр түүний хуучин цэргийн туслах байжээ. 2006 оны шүүх хурлаар Мусаг гэрчийн мэдүүлэг өг гэж дуудаагүй байна.
12 жилийн өмнө амь насаа алдсан Монголын иргэн Ш.Алтантуяагийн хэргээр Азилах, Сирул нарт цаазын ял оноосон ч давж заалдах шүүхээр уг ялыг цуцалсан юм.
Түүнчлэн давж заалдах холбооны шүүхийн тогтоол гарахаас өмнө цагдаагийн ажилтан Сирул Австрали руу явжээ. Шүүх хурлаар Ш.Алтантуяаг Субангийн ойролцоо ойд аваачиж буудсан гэж үзсэн юм. Сирул одоо Сидней хотын цагаачлалын төвийн хорих ангид байгаа бөгөөд гэмт хэрэгтнийг Малайз руу шилжүүлэх талаар хэлэлцэж байна.
Эх сурвалж: Free Malaysia today