Мэттью Керли гэх 24 настай Англи залуу эцэг эхээсээ байнга мөнгө асуун шаналгасан учир түүнийг эцэг эхтэйгээ таван жилийн турш холбоо барьж болохгүй гэж шүүхээс шийдвэрлэжээ.
Хүү Мэттью нь тэдэнд байнга худлаа хэлэн мөнгө нэхдэг байжээ. Тухайлбал “Би ажлын ярилцлагад орох гэж байна. Сахлаа авах хэрэгтэй байна. Сахлын хутга эвдэрчихсэн” гэх мэт шалтгаан хэлж авдаг байсан бөгөөд харин хэлсэн мөнгийг нь өгөхөд сахлаа аваагүй л хэвээрээ байдаг байжээ.
Түүний мөнгө байнга нэхэж байгаа авир нь сүүлдээ шаналгаатай, тэсэхэд хэцүү болж хувирсан тул эцэг эх нь арга хэмжээ авсан нь өнгөрсөн жил цагдаад ханджээ. Аав болох Паул нь хүүгийнхээ уг авираас болж түүнд болон эхнэр Корийнд нь бухимдал, стресс үүсгэснийг хэлжээ.
Харин тэрээр 32 долоо хоног шоронд суусан хэдий ч, эцэг эхтэйгээ таван жилийн турш холбоо барьж болохгүй гэсэн шүүхийн шийдвэрээс үл хамааран дахин эцэг эхтэйгээ холбогдон мөнгө нэхсээр байжээ.
Шөнө дунд 30 удаа залгаж амгалан байдлыг нь алдагдуулсан тохиолдол ч гарсан байна. Мөн мөнгө асуухын оронд шүүмжилсэн, шаналгасан хэд хэдэн мессеж явуулжээ.
Шийдвэрийг зөрчсөн тул түүнд 12 сарын турш нийгмийн ажил хийх үүрэг өгсөн байна. Тэрээр 32 долоо хоног хоригдохдоо нэлээн ухаажсан гэх бөгөөд одоо найзтайгаа амьдардаг юм байна.
Эх сурвалж: www.dailymail.co.uk
Х.Ичинхорлоо