Японы Кобе хотын нэгэн ажилтан гурван минутын өмнө өдрийн хоолондоо гарсны төлөө удирдлагууд нь уучлалт хүсэж, хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ нь 64 настай усан хангамжийн системийн ажилтны анхны тохиолдол биш бөгөөд долоон сарын хугацаанд 26 удаа цайны цагаас өмнө гарж байсан хэмээн цалингаас нь хасан, шийтгэсэн байна. Өдрийн хоолны цаг 12-оос 1 цаг хүртэл үргэлжилдэг юм.
Хэвлэлийн хурлын үеэр албаны удирдлагууд “Сахилга батгүй байдал гарсанд гүнээ харамсаж байна. Биднийг уучлаарай” хэмээн бөхийжээ.
Энэхүү мэдээг сонсоод ард иргэд ажил амьдралын тэнцвэрийг хадгалдаг, илүү цагаар ажиллахыг зохицуулсан хуулийн тогтолцоо байдаггүй хэмээн цахим ертөнцөөр сэтгэгдлээ илэрхийлэн, маргалдаж байна. Зарим нь албан хаагчийг ихэд өмөөрч, тэгвэл засгийн газарт унтаж байгаа парламентийн гишүүд бүгд шийтгүүлэх хэрэгтэй гэсэн юм.
2015 онд Дэнцү байгууллагад сурталчилгааны ажил хийдэг 24 настай Мацури Такахаши долоон хоногт 100-гаас дээш илүү цагаар ажиллан, хямралд орж амиа хорлосон байна. Энэ явдлын дараа ард түмэн эсэргүүцэл илэрхийлж, илүү цагийн ажлын зохицуулалтын хуулийн төслийг боловсруулж, өнгөрсөн сард Японы бага танхим хэлэлцжээ.
Эх сурвалж: Guardian