Говь-Алтай аймагт гэрийнхээ гадаа унтаж байсан хүүхэд галзуугийн сэжигтэй чононд уруулсан байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч Х.Ариунболдоос хүүхдийн биеийн байдал болон галзуу өвчний өнөөгийн байдлын талаар тодрууллаа.
-Галзуугийн сэжигтэй чононд уруулсан тохиолдол гарсан гэсэн. Уруулсан хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?
-Зургадугаар сарын 12-13-нд шилжих шөнө Говь-Алтай аймагт отор хийж явсан айлын 12 настай хүү гэрийнхээ гадаа унтаж байгаад галзуугийн сэжигтэй чононд уруулсан. Тухайн тохиолдлыг мэргэжлийн байгууллага өндөр эрсдэлтэй гэж үзэж, цаг алдалгүй өртөлтийн дараах урьдчилан сэргийлэх ийлдэс, вакцин эмчилгээг эхлэн, амбулаториор эрүүл мэндийн хяналт тавьж байна. Хүүхдийн ар гэр эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандсан нь эмнэлгийн тусламж хугацаандаа авах боломжийг бүрдүүллээ. Одоогоор хүүхдийн биеийн байдал тогтвортой байна.
Хүүхдийн ар гэр эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандсан нь эмнэлгийн тусламж хугацаандаа авах боломжийг бүрдүүллээ
-Галзуугийн сэжигтэй зэрлэг амьтанд уруулсан тохиолдол гарч байна гэсэн. Он гарсаар хичнээн тохиолдолд бүртгэгдээд байна вэ?
-Дэлхий нийтэд галзуу өвчнөөр өвчилж буй хүмүүсийн 99 хувь нь нохойд хазуулснаар өвчилж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон. Харин Монгол Улсын хувьд үнэг, чоно зэрэг зэрлэг амьтанд уруулж, ноцуулсны улмаас эрсдэлд өртөх нь тодорхой хувийг эзэлж байна. Манай улсын хэмжээнд 2013 оноос хойш хүний өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй боловч галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж ноцуулах, шүлсдүүлэх зэргээр эрсдэлд өртөх тохиолдол бүртгэгдсээр байна. 2018 он гарсаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвд галзуугийн эрсдэлд өртсөн 65 тохиолдол бүртгэгдсэнээс эрсдэл үүсгэж буй амьтдын 28 орчим хувь нь зэрлэг амьтан байна.
-Галзуу нь одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас бардаг халдварт өвчин гэдэг. Гэтэл иргэд тэр бүр анхаарал хандуулахгүй байх шиг?
-Галзуу өвчин нь одоогоор дэлхий дахинд эмчилгээний арга нь нээгдээгүй хэвээр байна. Өвчилсөн тохиолдолд 100 хувь үхлээр төгсдөг өндөр хоруу чанартай өвчин. Иргэдийн хувьд галзуу өвчний талаар тодорхой мэдээлэлтэй байдаг боловч мэдээллээ мэдлэг болгож чадаагүй дадал, хандлага төлөвшөөгүй байдгаас эрсдэлийг таамаглахгүй байх, эрсдэлд өртсөн ч хайхрахгүй тохиолдлууд байдаг мөн нөгөө талаас иргэдийн хариуцлага муугаас нохойгоо уядаггүй, вакцинд хамруулдаггүй зэргээс гэрийн нохой муур эрсдэл үүсгэх нөхцөлийг нэмэгдүүлж байдаг.
Галзуу өвчин нь одоогоор дэлхий дахинд эмчилгээний арга нь нээгдээгүй хэвээр байна. Өвчилсөн тохиолдолд 100 хувь үхлээр төгсдөг өндөр хоруу чанартай өвчин
Мөн манай улсын хувьд нүүдлийн мал аж ахуйн соёл, малаа даган аж төрдөг байдал нь мал болон зэрлэг амьтдын бэлчээрийн давхцал үүсгэж зэрлэг амьтанд уруулах, ноцуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг онцлогтой.
Мэргэжлийн байгууллагын зүгээс иргэд, олон нийтэд мэдээлэл сургалт сурталчилгааг илүү хүртээмжтэй байлгах, засаг захиргааны нэгж байгууллагуудтай хамтран золбин нохой муур устгал, эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх, вакцинжуулах, эздийн хариуцлагыг сайжруулах тал дээр эрх зүйн орчинг сайжруулах асуудал дээр анхаарч ажиллах байна.
-Манай улсын хувьд жилд галзуугийн эрсдэлд өртсөн 7000 орчим тохиолдол бүртгэгддэг гэж дуулсан. Энэ тоо ер нь буурах хандлага байна уу.
-Улсын хэмжээнд жил бүр дунджаар 6400 хүн галзуугийн вакцин хийлгэдэг нь энэ тооны хүн галзуу өвчний эрсдэл өртөж байгааг харуулж байна. Манай ЗӨСҮТөвийн хэмжээнд албан ёсоор бүртгэгдэж мэдээлэгдсэн галзуугийн өндөр эрсдэлтэй тохиолдлын тоо 2017 онд 169 тохиолдол байсан ба 2018 оны хагас жилийн байдлаар 65 тохиолдол буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 дахин буурсан байна.
-Нохойд уруулсан тохиолдлын дийлэнх нь эзэнтэй нохой байдаг гэж байсан. Гэвч вакцинд хамрагдах байдал сул талаар ярьсаар байна.
-Улсын хэмжээнд жил бүр орон нутаг, нийслэлийн төр захиргааны байгууллагууд золбин нохой устгалын ажлыг хийж хэвшсэн байдаг. Иргэдийн болгоомжгүй, хариуцлагагүйгээс эзэнтэй ноход золбинших, хараа хяналтгүй сул орхих, уяхгүй байх зэрэг нь нохойд уруулж ноцуулах эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Иргэдийн мэдлэг, хандлага, дадал муу, хэнэггүй зан, вакцинд хамрагддаггүй байдал эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн иргэдийн вакцины тунг бүрэн гүйцэд авалгүйгээр дундаас нь орхигдуулах тохиолдол гарч байна.
Иргэдийн болгоомжгүй, хариуцлагагүйгээс эзэнтэй ноход золбинших, хараа хяналтгүй сул орхих, уяхгүй байх зэрэг нь нохойд уруулж ноцуулах эрсдэлийг нэмэгдүүлж байна
-Галзуу өвчин нь хэдийгээр өндөр эрсдэлтэй ч урьдчилан сэргийлэх боломжтой өвчин гэдэг.
-Урьдчилан сэргийлэлтийг өвөрмөц ба өвөрмөц бус урьдчилан сэргийлэлт гэж ангилдаг. Иргэдийн мэдлэг, дадал, хандлагыг сайжруулан зөв, хэрэгцээт мэдээллээр ханган ажиллах нь нэг төрлийн өвөрмөц бус урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм. Харин эрсдэлд нэгэнт өртсөн тохиолдолд эрсдэлд өртсөний дараах өвөрмөц урьдчилан сэргийлэлтэд вакцин, ийлдсийг тарьж галзуугийн хүний өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Мөн тархвар судлалын заалтаар буюу халдварын эрсдэл өндөртэй ажил мэргэжил эрхэлдэг, халдварын эрсдэл өндөр бүс нутгуудад зорчих тохиолдолд өвөрмөц урьдчилан сэргийлэлтийг /вакцин/ хийдэг.
ДЭМБ / WHO / болон Галзуу өвчнийг хянах дэлхийн холбоо / GARC / байгууллагаас нохойд хазуулан галзуугаар өвчлөх тохиолдыг 2030 он гэхэд тэглэх зорилт тавин зөвлөмж хүргэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд авах гол арга хэмжээнд нохойн вакцинжуулалт болон өртөлтийн дараах вакин, ийлдэс эмчилгээ гэж зөвлөж байна.
-Хэрэв иргэд эрсдэлтэй тохиолдолд өртсөн бол яаралтай ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулж, шүлсдүүлсэн тохиолдолд эмнэлгийн тусламж авах хүртэл
- шархыг буцалсан бүлээн усаар савангийн уусмалаар хөөсрүүлэн 15 орчим минутын турш угааж, 5 хувийн иодын уусмалаар арчиж, цэвэрлэх;
- яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандаж галзуугийн эсрэг вакцин, ийлдсийг бүрэн тунгаар тариулах;
- хүн урсан эзэнтэй нохойг 10 хоног уяатай байлгаж ажиглах, эзэнгүй нохойг засаг захиргаа, мал эмнэлгийн байгууллагад мэдээлж устгуулан лабораторийн шинжилгээнд хамруулах зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.