2016 болон энэ удаагийн ДАШТ-ий гол сенсациудын нэг Исландын шигшээ баг өнөөдөр Нигерийн эсрэг тоглох хуваарьтай байгаа билээ.
Нээлтийн тойрогт Дэлхийн 2 удаагийн аваргуудын буулган авсан Исландын шигшээ баг өнөөдөр хэсгийн чухал ач холбогдолтой тоглолтоо Нигерийн эсрэг хийх юм.
Хоёр багийн мэдээлэл
Нигерийн багийн дэд ахлагч Огени Онази Хорватад хожигдсон тоглолтын дараагаар багтайгаа нэгдээд байна. Харин Исландаас Иохан Бэрг Гудмөндсөн өнөөдрийн тоглолтод оролцох боломжгүй болоод байна.
Хоорондын тоглолт
Хоёр баг 1981 онд нөхөрсөг тоглолтын хүрээнд хоорондоо тоглож байсан ба тухайн тоглолтод Исланд 3-0 харьцаатай илүүрхэж байсан юм.
Холбоотой статистик
- Нигерийн шигшээ багийн ДАШТ-д байгуулсан ялалтууд бүгд Европын багуудын эсрэг тохиож байв.
- Нигерийн бүргэдүүд ДАШТ-ий сүүлийн 13 тоглолтдоо нэг ялалт байгуулж 2 тэнцэж 9 хожигдоод байна.
- Мөн ДАШТ-ий сүүлийн 11 тоглолтынхоо 6д нь гоол оруулж чадаагүй.
- Исландын шигшээ баг оролцсон томоохон тэмцээнүүддээ нэг л ялагдал хүлээгээд байгаа.
- Аргентиний эсрэг тоглолтод Кари Арнасон 13 удаа нэгийн эсрэг нэг тулаанд ялалт байгуулсан.
- Алфрэд Финнбогасан шигшээ багийнхаа төлөө сүүлийн 3 тоглолтод дараалан гоолдсон ч шигшээ баг нь ялалт байгуулж чадаагүй.
Л.Анхбаяр