ДАШТ-ий “Е” хэсэгт учраа таарсан Серби болон Швейцарийн шигшээ багуудын тоглолтын өмнөх мэдээллийг хүргэж байна.
Хоёр багийн мэдээлэл
Өнгөрсөн Бразилын эсрэг тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Валон Бехрами бага зэрэг бэртэлтэй байсан ч өнөөдрийн тоглолтод оролцоход бэлэн болжээ. Сербийн шигшээ багийн дасгалжуулагч Младэн Крстаич Нигертэй хийсэн тоглолтын гараанд ямар нэг өөрчлөлт хийхгүй хэмээн мэдэгдээд байна.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь таарч тоглож байгаагүй. Харин Швейцарийн шигшээ баг Югославтай нийт 13 удаа таарч тоглосон байдаг бөгөөд зургаа хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдож байсан. ДАШТ-д Югослав болон Швейцарь 1950 онд учраа таарч байсан билээ. Тухайн тоглолтод Югослав 3-0-р илүүрхэж байсан юм.
Холбоотой статистик
Серби Югославаас салан тусгаарласан цагаас хойш ДАШТ-ий хасагдах шатанд шалгарч үзээгүй. Сербийн сүүлийн дөрвөн ялалт бүгд 1-0 харьцаатай өндөрлөөд байна.
Сербийн шигшээ баг ДАШТ-ий хэсгийн сүүлийн зургаан тоглолтынхоо тавд нь ялагдал хүлээгээд байна. Довтлогч Александар Митрович шигшээ багийнхаа төлөө сүүлийн 17 тоглолтод 14 гоол оруулаад байна. Бранислав Иванович өнгөрсөн тоглолтод оролцсоноор шигшээ багийнхаа төлөө хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчоор тодорсон. Швейцарийн шигшээ баг сүүлийн долоон тоглолтод ялагдал хүлээгээгүй. (4 хожил,3 тэнцээ)
Мөн хамгийн сүүлд өнгөрсөн 10 дугаар сард Португальд хожигдсон. Стивен Зубэр шигшээ багийнхаа төлөө сүүлийн зургаан тоглолтод дөрвөн гоол , хоёр гоолын дамжуулалт өгсөн.
Валон Бэхрами дөрвөн удаагийн ДАШТ-д оролцсон Швейцарийн анхны хөлбөмбөгч. Өнөөдөр Стефан Лиштайнер шигшээ багийнхаа төлөөх 90 дэх тоглолтондоо оролцох боломжтой.