Өнгөрсөн баасан гарагт УИХ-аас Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг баталлаа. Банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 513 тэрбум төгрөгийг улсын төсвөөс өгөх нь гэж олон хүн ойлгосон юм. Энэ талаар албаны хүмүүсээс тодруулга авлаа
БАНКУУД ГЭРИЙН ДААЛГАВРАА БИЕЛҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТОДОРХОЙ ХУВИА ТӨРД АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ
Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан:
Банкны салбарын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч өөрийн хөрөнгийн дутагдалд орсон банкуудад даалгавар өгсөн. Банкууд гэрийн даалгавраа биелүүлж чадахгүй бол тодорхой хувиа төрд алдах эрсдэлтэй. Одоогийн хөрөнгө оруулагчдад шахалт өгөхийн тулд, тэдний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Банкны тогтвортой байдлыг хангах тухай хуулийг УИХ баталлаа.
Бид энэ хуулийн төсөл дээр олон сар ажилласан. Монголбанк хуулийн төсөл өргөн барих эрх зүйн орчин үгүй ба Засгийн газар тус хуулийг өргөн барьсан юм.
Зарим банк түр хугацаанд л өөрийн хөрөнгийн дутагдалд орсон.
Хуулийг хаалттай хэлэлцсэн тул янз бүрийн таамгууд хөвөрлөө. Хуулийг ил хэлэлцвэл санаатай эсвэл санамсаргүй байдлаар санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж болгоомжилсон байх. Аль нэг банканд төрөөс мөнгө өгөх гээгүй гэдгийг зөв ойлгоорой.
Төр зарим банкны тодорхой хувийг эзэмшсэн ч хэсэг хугацааны дараа тэрхүү хувиа худалдах талаар тодорхой заалт хуульд бий. Одоогийн хөрөнгө оруулагчид алдагдлаа бүрэн үүрнэ гэдгийг онцлох хэрэгтэй. Хувь нийлүүлэгчдийг биш олон нийтийн эрх ашгийг хамгаалах зорилготой хууль. Төр даалгавраа биелүүлээгүй банкны тодорхой хувийг эзэмших нь эцсийн мөчид хийх үйлдэл. Үүнээс өмнө тухайн банкны эзэд дотоод, гадаадаас хөрөнгө оруулалт татах ёстой.
Төр аль нэг банкны хэдэн хувийг эзэмшлээ гэхэд илүү их хяналт, шалгалт хийнэ. Системийн бус, цаашид ашигтай ажиллах, эсэх нь тодорхойгүй банканд төр хөрөнгө оруулалт хийхгүй.
Хууль эрх зүйн газрын Эрх зүйн бодлогын хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг:
Аливаа ААН хүлээсэн үүргээ гүйцэтгэж байж л Монгол Улсын хуулийн өмнө хуулийн этгээдэд тооцогдоно. Банкуудын нийт актив 29 их наяд төгрөг. Банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ нь 50 тэрбум төгрөгийн босготой байсан бол 2021 он гэхэд 100 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлж байгаа.
Өөрийн хөрөнгө хүрэлцээгүй бол тухайн банк үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй. Төр тухайн банкны тодорхой хувийг худалдан авах болбол банк заавал алдагдлаа нөхсөн байна. Мөн төр оролцсон бол банкны үйл ажиллагааг яаж зохицуулах талаар хуульд тодорхой зохицуулсан. Банкны хувь эзэмшигчид энэ онд багтаан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй бол банкны удирдлагаа төрд шилжүүлэх юм. Учир нь төрөөс өөр орлох субъект байхгүй.
Хяналт шалгалтын газрын хэлтсийн захирал Н.Мөнхбат:
Энэ хууль яагаад хэрэгтэй вэ гэж олон хүн асуусан. “Банкны салбарын хууль, эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг баталж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эрх зүйн орчноо сайжруулах боломж бүрдсэн. Тэр дагуу энэ хууль батлагдлаа. Өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангаагүй, системийн банкуудад л албадлагын ямар арга хэмжээ авах харилцааг энэ хууль зохицуулна. Цаашид банкны систем тогтвортой байна гэдгийг батлах зорилгоор энэ хуулийг батлууллаа.
ОУВС МОНГОЛЫН БАНКУУДЫН ХӨРӨНГИЙН ДУТАГДАЛ ДНБ-НИЙ 7 ХУВЬТАЙ ТЭНЦЭНЭ ГЭСЭН Ч 1.9 ХУВЬ БАЙСАН
Монгол улс түүхий эд экспортолдог орон. Тэгсэн атлаа хүнсээ хүртэл импортоор авдаг. Хөрөнгийн урсгалыг удирдах нь бидэнд том сорилт болж байна. Уул уурхайн эдийн засагтай бүх улсад энэ асуудал тулгарч байгаа. Гаднын хөрөнгө оруулалт, зээл гэсэн сувгуудаар хөрөнгийн урсгал Монгол руу ордог.
Активын чанарын үнэлгээ хийсэн компанийн дүгнэлтэд үндэслэн 513 тэрбум төгрөг гэдэг тоо тодорхой болсон. Банкуудын активын үнэлгээг 2017 оны сүүлээр хийсэн юм. ОУВС ДНБ-ний 7 хувьтай тэнцэх хэмжээний өөрийн хөрөнгө дутуу гэж тооцоолж байсан бол 1.9 хувь гэсэн тооцоо гарсан.
Өнгөрсөн оны эцэс гэхэд энэ хуулийн төсөл бэлэн болчихсон байсан байна. Банкууд энэ онд багтаан өөрийн хөрөнгөө өсгөчихвөл ямар ч асуудал үүсэхгүй. Чадахгүй бол "Та банкаа удирдаж чадахгүй байна" гээд хувь эзэмшигчдийг нь гаргах юм. Тэр орон зайг Монголбанк биш төр нөхнө.
Хууль баталснаар өөрийн хөрөнгийн алдагдлаа нөхөж чадахгүй бол хувь эзэмшигчдийг нь гаргана гэсэн үг. Төр таван жилийн хугацаанд дараагийн эзэмшигчид худалдан авсан хувиа шилжүүлэх үүрэгтэй. Ингэж хугацаа заасан нь төрийг тухайн банкнаас хурдан гаргах сэдэлтэй. Банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хамгаалах зорилготойгоор энэ хуулийг боловсруулсан. Шинэ хууль банкуудын активын чанарын үнэлгээтэй холбоотой болохоос аль нэг банк эсвэл улс төрөөс хамаараагүй, тэдний шахалтаар батлаагүй аж.