“Е” хэсгийн сүүлийн тоглолт болох Коста Рика болон Швейцарийн багуудын тоглолт энэ хэсгийн хувь заяаг шийдэх чухал тоглолтуудын нэг юм. Өнөөдрийн тоглолтод Швейцарийн шигшээ баг ялалт байгуулж байж хасагдах шатанд шалгарах боломжтой юм.
Хоёр багийн мэдээлэл
Өнөөдрийн тоглолтод хоёр баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Хоорондын тоглолт
Хоёр баг өмнө нь 2 удаа тааран тоглож байсан. 2006 болон 2010 онуудад хоёр баг таарч тоглоход Коста Рикагийн шигшээ баг хоёр тоглолтод ялалт байгуулж байв.
Холбоотой статистик
Швейцарийн шигшээ баг Дэлхийн аваргын хүрээнд Конкакаф бүсийн багуудтай 4 удаа таарч тоглохдоо ялагдаж байгаагүй. Хамгийн сүүлд 2014 оны ДАШТ-ээр Гондурастай тоглож 3:0-ээр хожиж байсан.
Швейцарийн шигшээ баг ДАШТ-ий сүүлийн 3 тоглолтод хаалгандаа гоол алдаад байгаа юм.
Зердан Шакири шигшээ багийнхаа ДАШТ-д оруулсан сүүлийн 6 гоолын 5д нь оролцоод байна.
Өнгөрсөн Сербийн эсрэг тоглолтод оролцсон Стефан Лихштайнэр шигшээ багаа төлөөлөн ДАШТ-д хамгийн олон тоглолтод оролцсон тоглогч болсон. (9)
Коста Рикагийн шигшээ баг ДАШТ-д Европын багуудын эсрэг хийсэн сүүлийн 4 тоглолтод ялалт байгуулаагүй.
Мөн ДАШТ-ий сүүлийн 5 тоглолтонд ялалт байгуулаагүй байгаа бөгөөд нэг ч гоол оруулаагүй байна.