Япон-Польшийн шигшээ багуудын тоглолт Польшийн ялалтаар буюу 1:0 харьцаагаар өндөрлөлөө.
Тоглолтын 59 дэх минутад Польшийн тамирчин Биднарек гоолдсоноор хожлыг авлаа.
Хэдийгээр Япон ялагдсан ч хуудасны харьцаагаар 4 шар хуудастай байснаар “аз тохиож” хэсгээсээ гарч чадсан. Харин Сенегал 6 шар хуудастай байснаараа хасагдах шалтгаан болсон юм.
Нөгөөтэйгүүр, Польшийн шигшээ баг хэдий хожсон ч хэсгээсээ гарч чадаагүй тул ДАШТ-ийг орхихоор болж байна.
Сонирхуулахад, энэ тоглолт 2018 онд ашиглалтанд орсон 45 568 хүний суудалтай Волгоград цэнгэлдэхэд болсон. Энэ нь Оросын баруун өмнөд зүгт, Волга мөрний баруун эрэгт орших Волгоград хотод байрладаг.
Тус цэнгэлдэхийг нийт 17 тэрбум рубль буюу 270 сая ам.долларын өртгөөр босгосон байна.
Дэлхийн аваргын тэмцээн дууссаны дараагаар цэнгэлдэхийн багтаамжийг 35 мянган хүний суудалтай болгох ба Волгоградын Ротор багийн цэнгэлдэх хэмээн нэрлэгдэх аж.