Одоогоос арван сарын өмнө буюу 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амиа алдсан. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр 09.40 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай эхэлсэн.
Шүүх хурал 13.30 цагт түр завсарласан бөгөөд одоог хүртэл үргэлжилж байгаа юм. Завсарлагааны үеэр охины аав Т.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шүүгдэгч нар хэргийн талаар тайлбар хэлсэн байх. Ямар тайлбар өгч байна вэ?
-Миний охин архи уугаад, өөрөө хүчиндүүлээд л үхчихсэн юм шиг ярьж байна. Би аргаа бараад шүүгдэгч М.Амарболдын өмгөөлөгч С.Оюунцэцэгт “13-хан настай миний бяцхан охиныг архичин, хүмүүжилгүй гэж буруутгахыг битгий хичээгээч ээ. Тэр хүн хорвоод алга. Миний цэцэг цэврүү шиг охиныг буруутгахын төлөө ийм увайгүй, хүн чанаргүй өмгөөлөл битгий хийгээч” гэж хэлсэн.
“Би 16 сая төгрөгөөр өмгөөлөгч авсан. Та нар юу олж долоох юм. Би хүүгээ ялгүй аваад гарна” гэж хэлсэн
-М.Амарболдын өмгөөлөгч зарим нэг зүйл дээр гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн гэж хэлж байна лээ. Яг юунд гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн юм бэ?
-М.Амарболд унтсан, хүчиндсэн гэдгээ ярина лээ. Гэхдээ архи цутгаагүй, зодоогүй, алаагүй л гээд байна. Д.Жавхлан нь бол хурьцал үйлдээгүй, уугаагүй, орны буланд томоотой сууж байгаад гарч ирсэн гэж хэлсэн.
Миний ганц хүсэн хүлээж байгаа зүйл бол үнэн шударгаар шүүж, зөв зүйтэй ял оноогоосой гэж хүсэж байна. Эрүүгийн тухай хуулийн 12.1.4 гэсэн заалт нь бага насны хүүхдийг хүчирхийлсний улмаас амиа алдсан бол бүх насаар нь хорих ялтай юм билээ. Би бүх насаар нь хорих ял өгөөсэй л гэж хүсэж байна.
-Хэрэг гарсан “Очир” төв одоо хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Насанд хүрээгүй хүүхэд буудалд оруулсан гэдгээрээ ямар хариуцлага хүлээсэн юм бол?
-Бид хариуцагчаар татах гэж хүсэлт өгсөн. Захирал нь гэж нэг хүн ирээд байцаалт өгөхдөө “Хэрэг болох үед би байгаагүй. Түрээсэлж байсан хүмүүс нь зохих хэмжээний хариуцлагаа хүлээсэн юм байна лээ шүү дээ” гэж хэлсэн. Түрээслэгч нар нь Зөрчлийн тухай хуулиар хоёр удаа мөнгөн торгууль ногдуулсан. Тэр нь 200-300 мянган төгрөг л юм билээ. Хариуцагчаар татагдаагүй мултарсан. Одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна лээ. Хоёр гурав хоногийн өмнө цагдаагийн бүрэлдэхүүн ирсэн харагдана лээ. Охины маань хэргээс хойш 2-3 удаа хэрэг гарчихав уу даа.
-Таны биед хоёр ч удаа халдсан гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Гэртээ байж байсан нэг хүүхэн орж ирээд “Танай охин заяа муутайдаа хүнд хүчиндүүлж үхсэн, хохь чинь” гэж дайраад л нүүр нүдгүй өшиглөж, маажаад, өмнө нь хугарч байсан гарыг маань дахиж гэмтээсэн. Холбогдох байгууллагад нь шалгуулж байна.
Түрээслэгч нар нь Зөрчлийн тухай хуулиар хоёр удаа мөнгөн торгууль ногдуулсан. Тэр нь 200-300 мянган төгрөг
-Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны дараа шүүгдэгчийн өвөө нь хэл амаар доромжилж, зохисгүй үйлдэл гаргасан гэж байсан.
-Шүүгдэгч Д.Жавхлангийн өвөө миний ханийг “Би 16 сая төгрөгөөр өмгөөлөгч авсан. Та нар юу олж долоох юм. Би хүүгээ ялгүй аваад гарна” гэж хэлээд салаавч гаргасан байна лээ.
-Хэрэг гарснаас хойш таны биеийн байдал муудсан талаар эхнэр тань ярьж байна лээ.
-Тийм ээ. Хэргээс болоод сэтгэлзүйн хувьд хүнд цохилтод байна. Юм мартана, хааяа ээрдэг болсон. Хүний ярьсан юмыг сонсоод буцааж тайлбарлахдаа буруу тайлбарлаад байдаг болсон. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 14 хоног хэвтэж, эмчлүүлсэн.