Япон улсын Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-н Монгол дахь төлөөлөгчийн газарт ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато, НЗДТГ-ын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нар “УБ хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх” техникийн хамтын ажиллагааны 3-р үе шатны төслийн баримт бичигт гарын үсэг зурлаа.
ЖАЙКА нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн 1 ба 2-р үе шатны техникийн хамтын ажиллагааны төслийг 7 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн юм.
Өнөөдрийн баримт бичиг гарын үсэг зурснаар агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрдэг өвлийн улирлаас өмнө буюу энэ оны намраас төслийн бэлтгэл ажил эхэлнэ.
Энэхүү төслийн зорилго нь агаарын бохирдлын эсрэг үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхийн сацуу төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай зохицуулалтын системийг бий болгосноор Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлж, нийслэлийн агаар орчныг сайжруулахын тулд бохирдлын гол эх үүсвэрийн багасгахад дэмжлэг үзүүлэхэд оршино.

ЖАЙКА нь УБ хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд 2010 оноос хойш “УБ хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн 1 ба 2-р үе шатны техникийн хамтын ажиллагааны төслийг шат дараалан хэрэгжүүлж ирсэн билээ. Энэ удаагийн 3-р шатны төслөөр загвар төслүүдээр дамжуулан үр дүнтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг чухалчлах бөгөөд УБ хотын агаарын бохирдлыг нэг өдрийн өмнө ч болтугай багасгахын төлөө тус дэм болно гэж найдаж байна.
Энэхүү 3-р үе шатны төслийн зорилго нь агаарын бохирдлын эсрэг үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхийн сацуу НАББГ болон төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай зохицуулалтын системийг бий болгосноор Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэхэд оршино.
Төсөл 2018 оны намраас 5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд дараах үр дүнд хүрэхээр зорин ажиллана.
Үүнд:
- Агаарыг бохирдуулж буй гол эх үүсвэрийн хяналтын чадавхийг бэхжүүлэх
- Жилийн туршид ялгарч буй бохирдлын бүтэц (ялангуяа РМ буюу утаа тортог)-т анализ хийх, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх
- Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний техникийн үнэлгээ болон хэрэгжилтий бэлтгэл ажлыг явуулах чадавхийг бэхжүүлэх
- Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээтэй холбоотой Монгол талын шийдвэр гаргах процессийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар болон Цаг уур орчны шинжилгээний газар гэх мэт мэргэжлийн байгууллагатай хамтарч ажилласны үндсэн дээр сайжруулах
- Агаарыг бохирдуулж буй утаа тортог (PM), хүхрийн хүчил (SO2), азотын ислүүд (NOX) зэргийг багасгах
- Дээр дурдсан 5 үр дүнг хэрэгжүүлэхийн тулд хууль эрх зүйн хүрээ, эх үүсвэрийн тархалт, агаар орчны зохицуулалтыг (агаар орчны циклийн платформ) бэхжүүлэх
Нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас энэхүү санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажилласнаар төслийн гуравдугаар шатанд юу хийх талаар тодрууллаа.
АГААРЫН БОХИРДЛОО БҮРЭН ШИЙДСЭН ЯПОН УЛСЫН ТУРШЛАГЫГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
"Япон улс агаарын бохирдолтой тулгарсан. Тэр асуудлаа шийдсэн туршлага байгаа учраас хамтран ажиллах болно.
Ж.Батбаясгалан: "Япон улс агаарын бохирдолтой тулгарсан. Тэр асуудлаа шийдсэн туршлага байгаа учраас хамтран ажиллах болно.
Нэгдүгээр ээлжид, агаар орчны бохирдол юу агуулдаг вэ гэдгийг хяналтын системээр шийдсэн.
Хоёр дахь шатанд, Монгол Улс боловсон хүчнээ бэлтгэж авсан. Өнөөдөр энэ техник дээр монгол хүн ажиллаад агаар орчны бохирдол, бидний амьсгалж буй агаарт ямар химийн бодисууд байна вэ гэдэг дээр бүрэн ажиллах бололцоотой болсон.
Бид агаарын бохирдлыг хянаж, бохирдуулагчийг ялгадаг болж байна. Энэ бохирдуулагч нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ямар сөрөг нөлөөтэй болохыг тогтоодог болж байна. Энэ нь тогтмол болсон. Өнөөдөр 13 нэгж талбарт 11 байнгын мэдээлэл авч, явуулын техникээр монгол ажилчид шинэчлээд гаргаж байна.
Дээр нь бохирдуулагч эх үүсвэр, гэр хорооллын ахуйн хэрэглээний зуух, түүнээс гарч байгаа утаа бохирдуулагч, хоёрт халаалтын томоохон зуухнууд, автомашинууд хог, байгаль орчны доройтлоос үүсч байгаа тоосжилт бүгдийг хянаж чаддаг болсон.
ЖАЙКА-гийн төслийн хүрээнд бохирдуулагч эх үүсвэрүүдээ тогтоодог болчихсон. Тиймээс 2019 оноос түүхий нүүрсний хэрэглээг хаах гэж байна.
Автомашины ялгарал, томоохон зуухнуудыг яах ёстой вэ ялгаруулагч бохирдуулагчдыг яаж шийдэх ёстой вэ гээд бидэнд суралцах юм их байна.
Япон улс технологийн асар том нөөцтэй газар. Бид шинээр юм сэтгэх, эсвэл шинээр юм зохион бүтээх шаардлага, тийм цаг хугацаа байхгүй. Тийм учраас бид боломжтой Монголд хамгийн тохирсон, Монгол Улсын өнөөгийн нөөцөд тохирсон зүйл рүү орох зорилго чиглэлийг агуулж байна." гэлээ.