21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны тоглолтууд өнгөрсөн шөнө эхэлж, шөвгийн наймд өрсөлдөх хоёр багийн нэрс тодорхой болоод байна. Тэмцээний хасагдах шатны тоглолтууд өнөөдөр мөн үргэлжлэн явагдах бөгөөд том сенсаци тарьж хэсгийн дэд байраар шалгарсан ОХУ өнөөдөр 2010 оны Дэлхийн аварга Испанийн шигшээ багуудын тоглолтоор үргэлжлэн явагдах юм.
Хоёр багийн мэдээлэл
Испани шигшээ баг урд шугамдаа бага зэрэг өөрчлөлт оруулж Давид Силвагийн оронд Марко Асенсиог гараанд гаргана. Харин ОХУ-аас Смолников улаан хуудасны торгуультай тул Марио Фэрнандэс гарааны бүрэлдэхүүнд гарах бол Алан Дзагаев бэртлийн улмаас өнөөдрийн тоглолтод оролцохгүй.
Хоорондын тоглолт
Зөвлөлт холбоот улс салан тусгаарласан цагаас хойш ОХУ Испанийн шигшээ багтай 6 тоглож нэг ч удаа буулгаж аваагүй. (2 тэнцэж, 4 хожигдсон)
Холбоотой статистик
Хоёр баг хамгийн сүүлд өнгөрсөн 11-р сард учраа тааран тоглож, 3-3 харьцаатай тэнцсэн.
Хоёр баг албан ёсны том тэмцээнд нийт 3 удаа таарч тоглон, Испанийн ялалтаар өндөрлөсөн.
2006 оны ДАШТ-ээс хойш Испанийн шигшээ баг томоохон тэмцээнд 33 тоглолт хийсний 32-т нь өрсөлдөгчөөсөө илүү хувьтай бөмбөг эзэмшсэн тоглолт үзүүлж байгаа.
Андрэс Иниеста томоохон тэмцээнд 30 дахь тоглолтондоо оролцох гэж байна.
Испанийн шигшээ баг ДАШТ-ий сүүлийн 12 тоглолтынхоо 11-т нь гоолдоод байгаа.
Одоогоор Испани ДАШТ-ий шөвгийн наймд 5 удаа шалгараад байна.
Зөвлөлт холбоот улс задарснаас хойш ОХУ томоохон тэмцээний шөвгийн наймд нэг удаа шалгарсан байдаг нь 2008 оны ЕАШТ юм.
ОХУ хамгийн сүүлд 1966 оны ДАШТ-ээр шөвгийн наймд шалгарч байсан.
Л.Анхбаяр