Санхүүгийн зохицуулах хороо хурлаараа “Хөвсгөл Алтандуулга” ХК-д нэмж хувьцаа гаргах зөвшөөрөл олгохоор шийдвэрлэлээ. Тус компани нэмж 4.4 сая ширхэг хувьцааг гарган, 3.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна.
Нэмж гаргах хувьцааны 70 гаруй хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, 30 орчим хувийг нь олон нийтэд санал болгож байгаа аж. “Хөвсгөл Алтандуулга”компанийн бизнес үнэлгээгээр нэгж хувьцаа нь 1159-1350 төгрөгийн хооронд байна гэж “BDО” аудитын компани тооцоолжээ. Харин олон нийтэд нэгж хувьцааг 850 төгрөгөөр санал болгох юм. Тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийн 15 хувийг тоног, төхөөрөмж болон сэлбэг авахад, үлдсэн 75 хувийг эргэлтийн хөрөнгө болгохоор төлөвлөж байна.
Өөрөөр хэлбэл эргэлтийн хөрөнгөө өсгөснөөр түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлж, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 80-90 хувьд хүргэхээр зорьж байгаа аж. Ингэснээр 2018 онд борлуулалтын орлогоо найман тэрбум төгрөгт хүргэхээр зорьжээ. Энэ нь 2017 оны дүнгээс гурав дахин өссөн үзүүлэлт юм. Мөн энэ онд борлуулалтын орлого нь өсөхөд оны эхний улирлаас Улаанбаатарт бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн нь гол нөлөө үзүүлсэн гэж тус компаниас мэдээлж байгаа юм.
Б.Дөлгөөнзул