NBA-ийн өнөө цагийн шилдэг тоглогч Леброн Жэймс “Los Angeles Lakers” багтай дөрвөн жилийн 154 сая ам.долларын гэрээ хийснээ албан ёсоор зарлалаа.
Орчин цагийн хамгийн шилдэг олон талт тоглогчоор нэрлэгддэг тэрбээр ийнхүү залуу бүрэлдэхүүнтэй “Los Angeles Lakers”-ийг удирдаж тоглохоор болж байна. “Los Angeles Lakers” баг сүүлийн жилүүдэд Play-Off-ийг өнжиж, залуу тоглогчдоор хүч сэлбэн, сэргээн босголтын ажлаа эхлүүлээд байсан юм.
Ийнхүү өдгөө 33 настай Леброн Жэймс сүүлийн найман жилийн хугацаанд гурав дахь удаагаа багаа солилоо. Тэрбээр дөрвөн улирлыг “Miami Heat” багт өнгөрүүлснийхээ дараа төрөлх хотын “Cleveland Cavaliers” багтаа очиж, 2016 онд аваргын цом авчирч байсан юм.
Б.Ариунболд