207 эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнууд маргааш 08.30 цагаас эхлэн улс орон даяар ажил хаяхаа удаа дараа мэдэгдсэн.
Харин дөнгөж сая ажил хаялт эхлэх эсэх талаар шуурхай хуралдааныг үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нарын дунд зарласан байна.
Учир нь тэдний Эрүүл мэндийн яамтай байгуулсан гурван талт хэлэлцээг бүртгэхээс татгалзаад байсан Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам болон бусад холбогдох албаныхантай уулзалт хийжээ.
Ингэхдээ 26 зүйл заалттай хэлэлцээнд 24 зүйл заалтыг нь хуульд нийцсэн хэмээн үзэж, бүртгэж авсан байна. Харин цалинтай холбоотой хоёр заалтыг хуульд нийцүүлж, дахин судалсны дараа бүртгэх боломжтой гэсэн хариуг өгсөн талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн дарга Б.Мягмар дөнгөж сая мэдээллээ.
Тэрбээр “Маргааш 10.00 цагт Эрүүл мэндийн яам болон салбарын үйлдвэрчний эвлэл тав таван хүний бүрэлдэхүүнтэй дахин хуралдаж, хоёр заалтаа хуульд нийцүүлэн, хэлэлцээрээ дахин бүртгүүлэхээр тохирсон.
Бидний хэлэлцээ цалин хөлс, нийгмийн хамгаалал, аюулгүй байдал, салбарт тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, үр дүнгийн урамшуулал, цалингийн тогтолцоо болон өрхийн эмч, ажилтнуудын цалин хөлстэй холбоотой өөрчлөлтүүд бий.
Бидний тэмцэл эхнээсээ үр дүнд хүрлээ. Бид хоёр заалттай холбоотой асуудлыг ярихад цаг хугацааны хувьд боломж байгаа гэж үзэж байгаа учраас хороон дарга нартай өргөтгөсөн хурал хийж, ажил хаялт хийх эсэх талаар, хоёр заалтаа хэрхэн томьёолох талаар шуурхай хуралдана” гэсэн юм.
Өнөөдрийн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Сангийн яам зарлагын хэлтсийн мэргэжилтэн М.Санжаадорж болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл оролцжээ.