Японы хөдөлмөрийн зах зээл сүүлийн дөчин жилд тохиолдож байгаагүйгээр багасаж, ажиллах хүч хомсодлоо. Ажиллах хүчний хомсдолыг нөхөхөөр үйлдвэрлэлийн салбарт мэдээллийн технологи, робот, автоматжуулалт эрчимтэй нэвтрүүлж буйтай уялдан тус улсын капиталын зардал эрс өссөнийг компаниуд анхааруулж байна.
Мөн дэлхийн худалдааны нөхцөл муудсан нь Японы гол том үйлдвэрлэгчдэд таагүй нөлөөлж байгааг тус улсад улирал тутам явуулдаг Tankan судалгаа харууллаа.
Гол том үйлдвэрлэгчдийг хамардаг Японы төв банкны Tankan индекс энэ оны хоёрдугаар улиралд гурван нэгжээр буурч 21 боллоо. Улирал тутам гаргадаг судалгаа нь компаниудын бизнесийн нөхцөлийг -100-аас +100-гийн хооронд үнэлдэг юм.
Tankan тайланг үзвэл зургадугаар сард бизнесийн нөхцөл харьцангуй тогтвортой гарчээ. Харин автомашин үйлдвэрлэгчдийнх 3-6 дугаар сард 22-оос 15 болон буурсан нь Японы автомашин үйлдвэрлэгчдийн эсрэг чиглэсэн АНУ-ын протекционизмын нөлөө юм. Шинзо Абэ 2012 онд Ерөнхий сайд болсноос хойш гол том үйлдвэрлэгчдийн уур амьсгал анх удаа муудсаныг шинжээчид анхааруулж байна. Үйлдвэрлэлийн бус салбарын индекс нэг нэгжээс сайжирч 24 болсон нь 2015 оны дөрөвдүгээр улирлаас хойш тохиолдоогүй өсөлт боллоо.
Тэгвэл том компаниудын зардал 2019 оны гуравдугаар сарын 31-нээр дуусах санхүүгийн жилд 13.6 хувиар өснө хэмээн зарим шинжээч Tankan-ы тайланд үндэслэн тооцоолжээ. Уг өсөлт нь Tankan судалгаа эхэлсэн 1983 оноос хойш тохиолдоогүй өсөлт юм.
Хөрөнгийн зардал өссөн нь Японд ажиллах хүчний хомсдол ноцтой түвшинд хүрснийг харуулж байгаа ч нөгөө талаар хөрөнгө оруулагчдын итгэл сайжирсны илрэл хэмээн Gold- man Sachs-ын стратегич Кэти Мицүй үзэж байна.
Тавдугаар сард гуравхан хувьтай байсан ажилгүйдэл тавдугаар сард ердөө 2.2 хувьтай болсныг Японы Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн статистикт дурджээ. Ажил хүссэн өргөдөл гаргагчдын тоо мөн сард 1.6 хувьтай байсан нь 1974 оноос хойш тохиолдож байгаагүй үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцэн хөдөлмөрийн бүтээмж сайжруулах тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагатай уялдан хөрөнгийн зардал ч эрс өссөнийг ноён Мицүй тайлбарлав.
Үйлдвэрлэлийн бүх салбар, бүх компанийг хамардаг бизнесийн уур амьсгалын ерөнхий индекс нэг нэгжээр буурч, 16 боллоо. Бүх үйлдвэрлэлийг хамардаг индексийн улирлын өөрчлөлт нь эдийн засгийн уур амьсгалын чухал тусгал болж чаддагийг Capital Еconomics-ын эдийн засагт Марсель Тьельян тайлбарлав.
Бүтээгдэхүүний үнийн индекс мөн дөрвөөс тав болж өссөн нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш улс орноо сэргээх урт удаан хүчин чармайлт гаргаж буй ноён Абэгийн хувьд бас нэгэн дээд амжилт боллоо.