Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн хоолны газруудад төлөвлөгөөт хяналт шалгалтыг гуравдугаар сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд хийсэн байна.
Нийт 203 нийтийн үйлчилгээтэй хоолны газарт хийсэн шалгалтаар 1871 зөрчил илрүүлж үүний 72.4 хувийг нь арилгуулсан байна. Шалгалтаар 64 аж ахуйн нэгж, иргэнд 38 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, бүрэн барагдуулжээ.
780 арчдас шинжилгээ авсны 280-д нь 2 бактер илэрчээ
Мөн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хүнсний аюулгүй байдлыг хангаагүй “Асралт-Эрдэнэ” ХХК-ийн “Зоост” баарны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр зогсоох арга хэмжээ авч, тусгай зөвшөөрөлгүйгээр согтууруулах ундаагаар үйлчилсэн Халиун төгөл ХХК-ийн хууль бусаар олсон орлогыг улсын байцаагчийн актаар хураан авч улсын орлогод төвлөрүүлсэн. Албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгөгдсөн “Цээцаа” ХХК нь “Цахир” кафеныхаа үйл ажиллагааг зогсоожээ.
Иргэдээс орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж, хиншүү утаа, дуу чимээ их гаргаж байна, хоолноос ялаа, шумуул, сальфетка гарсан, хоолны амт чанар шаардлага хангахгүй байна гэх гомдлууд дийлэнхийг нь эзэлдэг гэдгийг НМХГ-ын улсын ахлах байцаагч Б.Хонгор хэлж байна.
Илэрсэн зөрчлүүдээс дурдвал,
- ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, арчдас шинжилгээгээр энтербактер, Е.коли илэрсэн
- 48 хувь нь зориулалтын бус газарт хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг,
- ажлын байр нь нэг чигийн урсгалын дагуу зохион байгуулагдаагүй,
- хүнсний түүхий эдийг хадгалах, хөргөх, хөлдөөх төхөөрөмжөөр бүрэн хангагдаагүй зэрэг зөрчил илэрсэн байна.
Шинжилгээт шалгалтаар илэрсэн зөрчлийг тодруулбал, ажилчдын хувийн ариун цэвэр, хоол үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ, бэлэн бүтээгдэхүүний хүрэлцэх гадаргуугийн угаалга цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанарыг шалгах, эрүүл ахуйн зохистой дадлын үр дүнд үнэлэлт өгөх зорилгоор 780 арчдас шинжилгээ авсны 280-д нь дээрх бактерууд илэрчээ.
НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар дээрх хяналтын дүнг хэлэлцээд
1.Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй газруудын үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлэх,
2.Хийн түлш үйлдвэрлэл, үйлчилгээндээ хэрэглэж буй газруудад стандарт, шаардлагад нийцүүлэх, зориулалтын бус газар бол хориглох,
3.Ил задгай худалдаа хийж буй иргэдэд зөвшөөрөл олгож буй албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах,
4.Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, зах, худалдааны төвүүдэд ил задгай хоол үйлчилгээ явуулж буй газруудад эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэх талаар мэдэгдэл хүргүүлэхээр болсон юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хоолны үйлчилгээ эхэлдэг газруудад хийсэн хяналт шалгалтыг үндэслээд нэлээн ширүүхэн зөвлөмжийг хүргүүлсэн.
Тухайлбал, улсын байцаагч нар хүний амь нас, эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг хоол үйлдвэрлэлийн салбарт тавьж буй хяналтаа сайжруулж, гаргасан зөрчлийг нь газар дээр арилгуулсан юм, муухай байхаар нь цэвэрлүүлсэн, засвар хийлгэсэн гэдэг цэвэрлэгч, засварчны үүргээр ажиллахгүй, зөрчил гаргасан бол хаа гэсэн хатуухан зөвлөгөөг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлж байв.
Л.Эрдэнчулуун: АХ ДҮҮ, ЖАЛГА ДОВНЫХОНДОО ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ХИЙХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧ БАЙНА
Тэрбээр, “Улаанбаатар хотод хоёр гурван сая хоолны газар хэрэггүй. Иргэдийн зүгээс ирж буй гомдлын 40 хувийг орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж буй хоолны газруудтай холбоотой гомдол эзэлж байна. Нийтийн эрх ашгийн төлөө ажиллая. Яагаад үйл ажиллагааг нь зогсоохгүй байгаа юм. Орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй 800 гаруй газар байна гэж байна. Эдгээр газрыг хааж чаддаггүй юм бол албан тушаалаа урвуулан ашигласан гээд прокурорт хандаж, арга хэмжээ авахуулъя.
Дүүргүүдийн үйлдвэрлэл үйлчилгээ дураараа авирладаг болсон. Улаанбаатар хотод байгаа ил задгай худалдааг цэцэглүүлж байна. Зөвшөөрөл авсан гээд байгаа хүмүүс тэдний ах дүү, хамаатан садан, жалга довныхон байна. Нийтийн эзэмшлийн талбайд хэн нь зөвшөөрөл авч болоод хэн нь авч болдоггүй юм. Ил задгай худалдаа эрхэлж байгаа хүмүүс их ашигтай ажилладаг юм билээ. Сард 4000 төгрөг дүүрэгтээ төлөөд бизнес хийж байна. Улсад төлж байгаа татвар байхгүй, хэн нэгэн эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, хууль бусаар зөвшөөрөл олгож, гэрээ байгуулдаг. Энэ нь эргээд хууль бус үйлчилгээг үзүүлж байна. Өдөржин наранд шарагдаж, шороонд дарагдсан жимсийг хүний ходоод уруу хийж болох уу. Тэгэхээр ил задгай худалдаа, ТҮЦ-ний асуудал дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний газартай холбоотой” гэдгийг ч хурлын үеэр хэлж байв.