Өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон хуульч, өмгөөлөгчийн дунд "Хүүхдийн эрхийг хамгаалах талаар хэлэлцье" хэлэлцүүлэг өрнөлөө.
Энэхүү хэлэлцүүлгийн эхэнд “Эрх зүйн хөгжлийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэг гэр бүл цуцлах явцад хүүхдийн өмчлөх эрхийг шүүхээр хэрхэн шийдвэрлэдэг талаар судалгаа хийснээ танилцууллаа.
Мөн хүүхдээс эцэг эхийнхээ хэнтэй нь хамт байхыг хүсч байна вэ гэж долоогоос дээш насны хүүхдээс асуухдаа эрхийг нь хангаж байгаа эсэхийг судалсан байна.
“Эрх зүйн хөгжлийн төлөө” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Эрдэнэчимэгийн илтгэлээс хүргэе.
“Сүүлийн жилүүдэд гэр бүлийн маргаан ихэссэн. Ийм төрлийн маргаан ихсэхийн хэрээр хүүхдийн эрх хөндөгдөж, хангагдахгүй байна. Хүүхдийн эрхийн байгууллагууд хүүхэд хүчирхийлэлд өртөж байна, осолд ороод байна гэдэг ч өмчтэй холбоотой асуудал байнга хаягдаж байдаг.
Судалгаандаа гэрлэлт цуцлахтай холбоотой 33 маргаан, давж заалдах шатны шүүхийн 85 маргаан, хүүхдийн тэтгэмж тогтоолгох маргаан 14, давж заалдах шатны 44 маргааны шүүхийн шийдвэрт судалгаа хийсэн. Эцэг эх байх эрхийг хассан маргаан бидний судалсан цаг хугацаанд гурав байсан. Эдгээрийн нэг нь эх тогтоох, хоёр нь эцэг тогтоох маргаан байснаас бид нэгийг нь сонгосон юм. Нийт шүүхийн 160 шийдвэрт судалгаа хийлээ.
Судалгааны үр дүнд дараах дүгнэлтэд хүрсэн.
1. ШҮҮХИЙН МАРГААНЫ ҮЕД ДАГАВАР ХҮҮХДИЙГ ГЭЭГДҮҮЛДЭГ
Хүүхдийн асрамж тогтоох, өмчлөх эрхийг тогтоох маргааны үед хамгийн түрүүнд дагавар хүүхдийг “хаядаг” юм билээ. Энэ хүүхэд тэртэй тэргүй эцгийгээ эсвэл эхийгээ дагаж ирсэн учраас хөрөнгө хуваарилагдахгүй гэсэн байдал нэхэмжлэл гаргаж байгаа талаас гаргадаг. Шүүх ч тэгж шийдвэрлэдэг. Гэвч хуулийн дагуу үрчлэн авсан, төрүүлсэн, дагавар хүүхэд бүгд гэр бүлийн гишүүнд тооцогддог учраас хүүхдэд өмчлөл хуваарилагдах ёстой.
2. ХҮҮХДЭЭС ААВ ЭЭЖИЙНХЭЭ ХЭНТЭЙ НЬ ҮЛДЭХ ВЭ ГЭЖ АСУУСАН Ч ХАРИУЛТЫГ НЬ ХАРГАЛЗАЖ ҮЗДЭГГҮЙ
Хүүхдийг гэр бүл цуцлах явцад долоогоос дээш насны хүүхдээс эцэг эхийнхээ хэнтэй нь байх вэ гэдэг асуултыг асуухдаа хүүхдийн үгээр шийддэггүй. Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдийн саналыг харгалзаж үзнэ гэдэг. Жишээ нь 11 настай хүүхэд “Манай аав намайг зоддог” гэж хэлээд байхад аавтай нь үлдээх шийдвэр гаргасан байсан. Тэр шалтгаанаа шүүх эдийн засгийн хувьд нь аав нь илүү боломжтой гэж тайлбарлаж байна. Үнэхээр хүүхдийн эрхийг ярьж эдийн засгийн боломжоор нь шийдэх ёстой юу, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхгүй орчинд хүүхдийг өсгөх ёстой юу гэдгийг бодолцох хэрэгтэй.
3. ЭЭЖ НАР ӨӨРСДӨӨ ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ АВАХГҮЙ ГЭЭД ТАТГАЛЗДАГ
Шүүх дээр ээж нар хүүхдийнхээ эцгээс салахдаа “Би чамаас юу ч авахгүй. Хүүхдийн тэтгэлэг ч авахгүй” гээд өөрсдөө хүүхдийн тэтгэмжээс татгалздаг. Тиймээс шүүх тэр үгээр нь шийдвэрлэдэг. Гэтэл үнэн чанартаа ээж хүүхдийнхээ нэрийн өмнөөс хүүхдийн өмчлөх эрхээс татгалзах эрхтэй юу гэдэг асуудал гарч ирнэ. Үүнд ээж татгалзах эрхгүйгээр хүүхдийн өмчийг шийдэж өгдөг байх хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй гэж бодож байна.
4. ЭЦЭГ БАЙХ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗЪЯ ГЭЖ ШҮҮХЭД МЭДҮҮЛСЭН ХҮНИЙ ЭЦЭГ БАЙХ ЭРХИЙГ НЬ ХАСААГҮЙ
Эцэг тогтоох шүүхийн шийдвэр дээр “Нөхөр маань биднийг хайхрахгүй байна. Биднийг хээр аваачиж дарамтлаад байна” гэхэд нь хүүхдийн эцэг шүүх хуралдааны үеэр тайлбар хэлэхдээ “Энэ хүүхдийг би тоохгүй. Эцэг байх эрхийг минь хасаад өг” гэж хэлжээ. Тэгж хэлээд байхад нь шүүх эцэг байх эрхийг нь хасахгүй шийдчихсэн. Эрхийг нь хасаагүй шийдвэрээ “Та энэ хүүхдийг харж хандах үүрэгтэй ” гэж тайлбарласан байгаа юм. Гэтэл тэр эцэг нь хүүхдээ хүчирхийлээд, “энэ хүүхдээ ал” гэж ээжийг нь сэтгэл зүйн дарамтанд оруулдаг байсан нь шүүх хуралдааны явцад бүх баримтаар тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийлэл байгаа бол хүчирхийлэгчээс салгаж хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгтэй.
5.НЭГ АЙЛЫН ГУРВАН ХҮҮХДИЙН ДУНД НЭГ ХҮҮХДИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХООР ШИЙДВЭРЛЭСЭН
Шүүх хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо дийлэнхдээ нэг хүүхэд тус бүрээр тогтоох ёстой байтал нэг айлын гурав, дөрвөн хүүхэд байсан ч нэг л хүүхдийн тэтгэмж тогтоосон шийдвэр гаргаж байна. Гэтэл хүүхэд болгон хувь хүн учраас өөрийн гэсэн өмчтэй байх ёстой. Тиймээс хүүхдийн өмчлөх эрхийг зөрчиж байна.
6. ЭЭЖ ААВ НАР ХҮҮХДИЙНХЭЭ НЭР ДЭЭР БАЙГАА ГАЗАР, ӨМЧИЙГ ЗАРЖ, БАРЬЦААНД ТАВЬДАГ
Сугалаагаар хүүхэд газар хожсон тохиолдол их гарсан. Нотариатад ээж аав нар хүүхдийнхээ нэр дээр байгаа газар, өмчийг зарна гэж орж ирдэг. Гэтэл нотариатын зүгээс “Энэ газрын нэг өмчлөгч нь таны хүүхэд байна” гэхээр “Чи баталж өгөхгүй бол дараагийн нотариат нь батлаад өгчихнө” гэж хэлээд гардаг байна. Үүнд манайд нарийвчилсан хуулийн зохицуулалт байхгүй. Олон улсад эцэг эх нь хүүхдийнхээ өмчийг захиран зарцуулсан тохиолдолд хүүхдээ насанд хүрэхээр нь буцаагаад хүүхдэдээ төлдөг зохицуулалт байдаг. Манайд ийм зохицуулалт дутагдаад байна.
7. ХҮҮХДЭЭ ГУДМАНД ГАРГАЧИХААД ӨӨР БАЙГУУЛЛАГААС ХҮҮХДЭД НЬ ТЭТГЭМЖ ОЛГОХ БОЛОХОД ЭЭЖ ААВ НЬ “БИ АВНА” ГЭЭД ИРДЭГ
Хүүхдээ гудманд гаргачихаад хүүхэд нь асрамжийн газар эсвэл аливаа төрийн бус байгууллагын дэмжлэгээр тухайн хүүхдэд тэтгэлэг тогтооход гэнэт ээж аав нь гарч ирээд “Би энэ тэтгэлгийг авах эрхтэй” гэдэг. Архи уудаг аав нь “Би энэ мөнгийг авах эрхтэй. Учир нь би энэ хүүхдийн асрамжлагч нь” гэж хэлдэг гэж асрамжийн газрынхан ярьж байсан. Хүүхдийг гэмтэл ослоос сэргийлэх даатгалд асрамжийн газраас нь даатгуулаад, хүүхэд гэмтэж бэртээд даатгалаас нөхөн олговор олгох болоход бас л эцэг эх нь гарч ирээд “Хууль ёсны асран хамгаалагч нь би байна. Би авах эрхтэй” гэж хэлдэг.” гэлээ.