“Шилдэг улсуудын үнэлгээний тайлан 2018”-аас үзэхэд дэлхийн шилдэг 10 оронд Ази-Номхон далайн орнуудаас Япон, Австрали шалгарчээ.
Шинэ бизнес эрхлэх, иргэний эрх үүрэг, бизнесийн нээлттэй ил тод байдал, амьдралын чадамж, соёлын нөлөө, адал явдалтай амьдрал гэх зэрэг үзүүлэлт дээр тулгуурлан судалгааг явуулсан аж.
Тус судалгаагаар 80 улсыг жагсаасан бөгөөд дэлхий даяар 21,000 гаруй иргэн улс орнуудын онцлог шинж чанарыг үнэлэн, дүгнэжээ.
Япон Азийн шилдэг улсаар тодорч, дэлхийд тавдугаарт жагслаа. Харин Австрали дэлхийн шилдэг 10 орны долоод орж, Азид хоёрдугаар байранд орсон байна. Австрали улсын хувьд соёлын нөлөө, бизнесийн нээлттэй ил тод байдлын үзүүлэлт өндөр үнэлгээтэй гарчээ.
Сингапур дэлхийд 16-д, Азид гуравдугаарт жагссан бөгөөд ажилгүйдлийн түвшин харьцангуй бага ч дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өндөр байна. Тус улсын хүн амын өсөлт орлогын тэгш хуваарилалт амьжиргааны зардлыг ихэсгэх аюултай.
Хятад олон улсад 20-д, Азид дөрөвдүгээр байранд орлоо. Хэдийгээр Хятадын эдийн засаг улам хүчирхэгжиж байгаа ч агаарын бохирдол, хүн амын өсөлт зэрэг асуудалтай нүүр тулгарч байна.
Өмнөд Солонгос дэлхийд 22-т, Азид тавдугаарт жагссан байна. Тус улсад ядуурал багасаж, бусад үзүүлэлт аажмаар өсөж байна. Тэрбээр дэлхийн 7 дахь хамгийн том экспортлогч орон юм.
Жагсаалтын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС харна уу.
Эх сурвалж: asianews.network