Монгол Улсын хамгийн их эвдрэлтэй, ачаалал ихтэй орон нутгийн зам бол Улаанбаатараас Дарханы хүрэх зам. Тийм учраас авто осол өдөр тутам гарч, олон зуун хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.
Замын цагдаагийн албанаас 2017 онд тус замд мөргөлдөж, шүргэлцсэнийг эс тооцож, хүнд гэмтэл авсан, хүний амь хохирсон 34 осол гарсан хэмээн мэдээлэв. Энэ нь бодит байдлаас хэт дарсан тоо хэмээн Улаанбаатар Дарханы хооронд зорчигч тээвэрлэдэг жолооч нар хэлж байв.
Жолооч Ганаа зургаа дахь жилдээ Дархан Улаанбаатарын хооронд жижиг тэргээр зорчигч тээвэрлэж байна. Өдөр бүр энэ замд гардаг тэр залуу “Дарханы замд осолдож буй хүмүүсийн дийлэнх нь цагаан сар, наадмаар амарч, зугаалагсад байдаг. Энэ хоёрын хооронд олон жил явсан жолооч нар замын бартаа саад, нүх ангалыг мэдэх учир осол гаргах нь бага” гэснийг машинтай хүн бүрт онцлон анхааруулмаар байна. Замын нөхцөл ийм хүнд байхад амарч зугаалах төдий шалтгаанаар Дарханы замыг сонгохгүй байх нь аминд өлзийтэй болжээ. Хэдэн зуун гэр бүл Дарханы замд осолдож, хайртай хүмүүсээсээ хагацсаныг төсөөлөхөд бэрх.
Хот, хоорондын хүн тээврийн автобусууд нь шороон дээгүүр гарч байж зөрдөг нарийхан агаад нүх ангал, хотгор гүдгэр нь хэрээс хэтэрсэн энэ замд энгийн үед өдөрт 3000-4000, ачаалалтай үед 7000 машин зорчдог гэх тооцоог Зам, тээвэр хөгжлийн яамнаас гаргажээ.
Дарханы жолооч Жагаа “Бид Дархан Улаанбаатарын хооронд өдөр бүр явах тоолондоо осол гарсан байхтай таардаг. 2-3 хоног тутамд хүний амь эрсэдсэн осол гардаг. Замын хажуугаар хүн хучсан байх нүд хальтрам дүр зургийг бид байнга л харж явна. Дарханы замд олон ч хүн нас барж байна даа, хөөрхий” хэмээн цөхөрсөн аясаар ярих нь сэтгэл эмзэглүүлнэ.
Дарханы жолооч нар: Дарханы замд осолдож буй хүмүүсийн дийлэнх нь цагаан сар, наадмаар амарч, зугаалагсад байдаг. Энэ хоёрын хооронд олон жил явсан жолооч нар замын бартаа саад, нүх ангалыг мэдэх учир осол гаргах нь бага.
Халх голын дайнд 274 монгол хүн нас барсан гэх баримт байдаг бол Дарханы замд жилд ийм тооны хүн алтан амиа алдсаар байна. Хүйтэн дайнаас ч хүнд нөхцөлтэй Дарханы замд жилдээ хэдэн машин осолдож, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсныг бодитоор тооцох зүрх гардаггүй бололтой.
Түүнчлэн энэ замд осол хамгийн олон давтамжтай гардаг “хар цэг”-үүдийг тодорхой мэдсээр байж ямар ч тэмдэг, тэмдэглэгээ хийгээгүй байна.
Монгол- Орос- Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Азийн авто замын сүлжээнд холбогдсон АН-3 зэрэглэлийн энэ замаар Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үдийн чиглэлд туршилтын тээвэр хийж байсан. Олон улсын замаар орон нутгийн иргэд аюулгүй зорчиход ч амаргүй боллоо.
Дарханы зам анх 1943 онд хоногт 600 машинд зорчиход зориулагдан баригдсанаас хойш 2000 онд их засвар хийж сайжруулсан түүхтэй. Гэвч 18 жилийн турш дорвитой засвар хийгээгүй байна. Жилийн жилд нүхнүүдэд нь нөхөөс хийж хорвоогийн шар нар бор хоногийг аргацаан өнгөрүүлэх нь энэ замаар зорчих жолооч нарыг хэт тавлан басамжлах мэт.
Энэ жил тус замын засвар арчилгаа буюу өнөөх л нөхөөсөнд 1.1 тэрбум төгрөг төсөвлөн засвар хийсэн ч хүрээгүй тул өнгөрсөн пүрэв гарагт нэмж 600 сая төгрөг гарган, засварын ажлыг баяр наадмын өмнө дуусгах үүрэг чиглэлийг Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн пүрэв гарагт өгсөн байна.
4 ЭГНЭЭ, НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙН ЗАМЫН АЖИЛ ЯАГААД ЯВАГДСАНГҮЙ ВЭ?
Дарханы замд жилийн жилд нөхөөс хийдэг ч өнөөх нь хэдхэн сарын дараа ховхорч унадаг. Талхан дээр масло түрхсэн юм шиг энэ нимгэн хэр нь асар их ачаалал авдаг замыг шинээр барьж, бүрэн шинэчлэх төсөв мөнгө олдохгүй байна уу, хийхийг хүсэхгүй байна уу.
2017 оны зургаадугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар - Дархан чиглэлийн 204.6 км замыг нэгдүгээр зэрэглэлийн, дөрвөн эгнээ цемент бетон хучилттай олон улсын стандартын зам барих ажлын нээлт болсон нь энэ замаар зорчигчдын хувьд баяртай мэдээ байв. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрын үед Д.Ганбат сайд энэ ажлыг эхлүүлж, зам барилгын ажлыг БНХАУ-ын компани гүйцэтгэхээр болж, нээлтийн ёслолд Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Б.Жавхлан, Б.Баттөмөр нар оролцож байсан билээ.
2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсанаас хойш 1.3 жилийн дараа огцорч, үүнээс сар гаруйн дараа Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа хүлээлгэн өгчээ. Засгийн газар огцорсноор эхлэх гэж байсан Дарханы замын ажил ч зогслоо. Чухам ямар шалтгаанаар Монгол Улсад нэн шаардлагатай энэ ажилд цэг тавьсныг асуух БҮРЭН ЭРХТЭЙ, замын нээлтэд оролцож тууз хайчилсан УИХ-ын гурван гишүүн юуны учир чимээгүй сууна вэ?
Дарханы жолооч нар: Дарханы замд жил бүр л нөхөөс хийдэг, одоо ч нүх бөглөж байгаа. Өнөөх нөхөөс нь хэдэн бороо орсны дараа ховхроод уначихдаг.
Албан бус тоогоор Дарханы замд осолдож, нас барсан хүний тоо жилд 200 дөхдөг, тийм учраас энэ замыг яаралтай засах ёстой гэж үзсэн. Зураг төсөл хийхдээ байнга осол гардаг огцом эргэлтүүдийг шулуун болгон засаж, зураглаж төлөвлөсөн байж. Энэ замд осол хамгийн их гардаг есөн цэг байдгийг орон нутгийн цагдаа нар андахгүй болжээ. Замын ажлыг Хятадын компани гүйцэтгэхээр болсон бөгөөд Засгийн газраас санхүүжилт гаргахгүй, зам барьсны дараа төлбөр хураамжаар мөнгөө олж авна гэсэн тооцоог замын компани гаргасан байжээ.
Зам нь сайжраад ирвэл Улаанбаатарыг Дархан, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймагтай холбодог энэ замд машины урсгал улам нэмэгдэнэ, тэр хэрээр төлбөр хураамж бүрдүүлэхэд ч чирэгдэл багатай хэмээн тооцоолж байсан аж. Монголын ард түмэнд ашигтай энэ ажил яагаад эхлээгүйг тухайн үед энэ албыг хашиж байсан Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ мэдэх ёстой.
У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч, олон улсын стандартын 4 эгнээ зам барих тухай Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгожээ. Төрийн ажлын залгамж халаа нэг намын эрх барих үед ч тасарч, төрийн бодлого төлөвлөлт нэг жилийн дотор орвонгоороо эргэдгийн тод жишээ Дарханы замын ажил болж үлдэв. Одоо энэ тухай хэн ч санахгүй, санахыг ч хүсэхгүй. Дархан Улаанбаатарыг холбосон зам шиг замтай болоосой гэх иргэдийн мөрөөдөл л хэвээрээ.
ХЭДИЙ ХҮРТЭЛ НӨХӨӨСӨӨР НҮД ХУУРАХ ВЭ? Ж.БАТ-ЭРДЭНЭ САЙД АА
Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы замын засварыг Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих болсныг өнгөрсөн долоо хоногт зарлалаа. Замын ажлыг 2019 онд эхлэхээр төлөвлөсөн бөгөөд энэ хөрөнгөөр замын засвар арчлалт, хаалт хашлага, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах гэнэ.
Хоёр эгнээ Дарханы замын өргөн нь зургаахан метр. Энэ хөрөнгөөр замын эгнээг нэмэхгүй бөгөөд хоёр хөвөөг нь тус бүр 1.5 метрээр өргөтгөхөөр төлөвлөсөн тухай тус яамны Авто замын бодлого зохицуулалтын газрын дарга Э.Энхбат мэдээлэв. Дархан-Улаанбаатарын чиглэлд өдөр тутам зорчигч тээвэрлэдэг жолооч нар “Дарханы замын нүхийг жил бүр л бөглөдөг, одоо ч нүх бөглөж байгаа. Өнөөх бөглөөс нь хэдэн бороо орсны дараа ховхроод уначихдаг. Өнөөдөр хийж байгаа бөглөөсүүд энэ зундаа биш юм гэхэд ирэх намар ховхроод унана. Үүний оронд хоёр эгнээ өргөн зам тавьчихаж болдоггүй юм байх даа” хэмээн халаглацгаана.
Дарханы жолооч нартай уулзаад, Д.Нацагдоржийн “Соёлыг гайхав” өгүүллэгт Шарын гол, Улаанбаатарын хооронд Дагвын өвсийг зөөж, Балдангийн түлээг тээсээр зам дахь уул, давааг ч андахгүй энхэл донхлыг ч эндэхгүй болсон тэрэгч Лувсангийн дүр санаанд буув. Өнгөрсөн баасан гарагт уулзсан 4-5 жолооч 6-13 жилийн турш өдөр бүр энэ замаар зорчигч тээж, аж амьдралаа залгуулж буйгаа ярьцгаана.
Замын бэрхшээлийг гарын таван хуруу шиг мэдэх хүн эднээс өөр хэн байх билээ. Тийм ч учраас "60 сая доллараар энэ замыг засна" гэсэн Ж.Бат-Эрдэнэ сайдын мэдээг сонсоод төдийлэн баярлахгүй байгаа сонин.
Дарханы замын арчлалтад энэ зун 1.7 тэрбум төгрөг, ирэх 2019 онд их засварт 60 сая ам.доллар буюу 147 тэрбум 600 сая төгрөг. Үүний өмнөх жилүүдэд ч хэчнээн тэрбумаар нөхсөн байж таарна. Замаа нөхөөд л байдаг. Осол гарч, цөөхөн монголчууд олон арваараа амиа алдсаар байдаг.
Жилийн жилд тэрбум тэрбумаар засаад ч жилээ даахгүй эвдэрдэг энэ замыг бүрэн шинэчлэх хүртэл хэдэн зуун монгол хүн Дарханы замд амиа алдах бол... Хэдэн хүний амиар шинэ замтай болох вэ, Ж.Бат-Эрдэнэ сайд аа!