“Монголд элэгний өвчлөл их байгаа учраас тангараг өргөсөн эмчийн хувиар өвчтэй хүмүүст мэдлэг туршлагаа харамгүй зориулах хүсэлтэй байна. Монгол улс B, C вирусийн тархалтад маш их анхаарал хандуулах хэрэгтэй. Үрэвслийн шатанд нь эрт оношилж, хяналтад байлгахад анхаараасай гэж хүсэж байна” хэмээн Рави Моханка хэлсэн юм.
Тэрбээр энэ сарын 8-9-нд Улаанбаатар хотод ажиллаж, B, C, D вирустэй, элэгний хатуурал болон хавдартай хүмүүст зөвлөгөө өгөх юм. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд дэлхийн 195 орны 1990-2016 оны хоорондох хорт хавдрын өвчлөлийн мэдээллийг боловсруулж, Global Burden of Disease (GBD) сэдэвт тайлан гаргасан байна. Уг тайланд 2016 оны байдлаар Монгол улсын 100,000 хүнд ногдох хорт хавдраас шалтгаалсан нас баралт 272 болж, дэлхийд тэргүүлснийг дурджээ. Монгол улсад 2017 онд хорт хавдрын 6073 шинэ тохиолдол оношлогдсон тухай дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн үзүүлэлт судалгаанд тусгасан юм.
Тэрхүү шинэ тохиолдлуудын 2312 нь элэгний хорт хавдар. Өөрөөр хэлбэл, 2017 онд шинээр бүртгэгдсэн нийт хорт хавдрын зонхилох тохиолдлоор элэгний хавдар 38.1 хувьтай бичигджээ. Монголын элэгний хорт хавдрын өвчлөл 100,000 хүн амд 74.6 байгаа нь мөн л дэлхийд маш дээгүүр эрэмбэлэгдэх үзүүлэлт болж байна. Манай улсад өнгөрсөн онд 4004 хүн хорт хавдрын улмаас нас барсан ба Монгол улсын нийт нас баралтын 25.4 хувийг эзэлж буйг ДЭМБ тодотгосон.
Тэгвэл “Глобал” олон улсын эмнэлгийн ахлах мэс засалч, Элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, Элэг, цөс, нойр булчирхайн мэс засалч, олон улсын итгэмжлэгдсэн мэс засалч доктор Рави Моханкагийн хийсэн судалгаагаар Монгол улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийн дунджаас даруй зургаа дахин өндөр байгааг график харуулж байна.
Манай улс сүүлийн жилүүдэд “Эрүүл элэг”, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Мөн 2017 онд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг Засгийн газар баталсан. Гэвч Монгол улс одоогоор энэхүү аймшигт өвчлөлөөр дэлхийд толгой цохисон хэвээр л байна. Мөн эмнэлгийн байгууллагын үзүүлж буй үйлчилгээ хүн бүрт хүртээмжтэй хүрч чадахгүй хэвээр байгаа.
Тиймээс энэ тал дээр олон улсын байгууллагууд анхаарал хандуулж хувь нэмрээ оруулж байна. Тэдний нэг нь “Глобаль” олон улсын эмнэлэг юм. Тус эмнэлгийн ахлах мэс засалч, Элэг шилжүүлэн суулгах тасгийн эрхлэгч, Элэг цөс, нойр булчирхайн мэс засалч, олон улсын хэмжээний итгэмжлэгдсэн мэс засалч Рави Моханка манай улсад ажиллаж иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгөх гэж байгаа юм. Тэрбээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, туршлагатай эмч.
Тухайлбал, эрхтэн шилжүүлэн суулгалтаар АНУ-д нарийн мэргэжил дээшлүүлж, герман болон Итали улсад элэг, цөсний дурангийн болон робот мэс заслын сургалт, Канад улсын торонто хотын их сургуулийн эмнэлэгт эрхтэн шилжүүлэн суулгалтын дараах нөхөн сэргээх эмчилгээ, АНУ-ын Питсбург хотын Томас салзын нэрэмжит эрхтэн шилжүүлэн суулгах судалгааны төвд хэвлийн хөндийн эрхтэн шилжүүлэн суулгалт, АНУ-ын Нью-йоркийн Рочестерийн их сургуулийн эмнэлэг, Стронг Мемориал эмнэлэгийн эрхтэн шилжүүлэн суулгах клиник судалгааны хүрээлэнд докторын дараах сургалт зэрэгт хамрагджээ.
Мөн өөрийн төрөлх БНЭУ-ын Нагпур анагаах ухааны улсын их сургуульд ерөнхий мэс заслын магистрын зэрэг хамгаалсан тэрбээр амьд болон амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах талаар 10, хүүхдийн элэг шилжүүлэн суулгах чиглэлээр 15 жилийн туршлагатай юм байна. Элэг цөсний комплекс, дурангийн, робот мэс заслын чиглэлээр туршлагатайн дээр БНЭУ-ын хамгийн анхны бүдүүн гэдэс шилжүүлэн суулгах багт амжилттай ажилласан эмч аж.
Энэ хугацаандаа БНЭУ-ын тэргүүлэх томоохон эмнэлгүүдэд элэг цөс, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, ахлах мэс засалч, зөвлөх эмчээр ажиллаж байсан чадварлаг нэгэн. Энэтхэг улс жил тутам эрүүл мэндийн бодлогоороо өөрийн орноос гадна дэлхийн улс орнуудын хүн амын элэгний өвчлөлд анхаардаг. Тухайлбал, тус улсын эрүүл мэндийн салбар нийт иргэдийнхээ 95 хувийг вакцинд хамруулж чаджээ.
Шинжилгээний тоног төхөөрөмж, эмч мэргэжилтний сургалт, эмчилгээний арга зүйн судалгаанд Энэтхэг их хэмжээний мөнгө зарцуулдаг нь энэ өвчлөлийн түвшин бага байгаагийн ач тус гэж болно. Энэтхэг хүмүүсээс элэг шилжүүлэн суулгасан тохиолдол ердөө 1000 байна. Энэ нь сүүлийн 10-аад жилийн турш бараг л өөрчлөгдөөгүй тоо аж. Үүнийг тэрбум гаруй хүнтэй нь харьцуулахад маш бага үзүүлэлт. Түүнээс 350 орчим хагалгааг “Глобал” олон улсын сүлжээ эмнэлэг хийсэн бөгөөд хагалгааны үр дүнд амьдрах магадлал 96 хувь гэж үздэг байна. Урьдчилан сэргийлэх бодлогоо сайтар хэрэгжүүлж, нийт хүн амынхаа 60 хувийг жил бүр даатгалаар үзлэгт хамруулж чаддаг нь бас нэгэн онцлох мэдээлэл юм.