Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаан өнөөдөр эхлэв.
2016 онд болсон анхны хуралдаанаар “Цайны зам олон улсын аялал жуулчлалын холбоо”-г байгуулжээ. 2017 онд аялал жуулчлалын салбарын бүх түвшний хамтын ажиллагааг сайжруулж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлуудыг эрчимжүүлсэн байна.
III хуралдаанаар Монголд ирдэг жуулчдын тоогоор тэргүүлэгч хоёр орон, монголын иргэд хамгийн их жуулчилдаг хөрш орнуудын сайд нартай хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны аюулгүй байдал, ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх асуудлуудыг хэлэлцэв. 2017 онд
- БНХАУ-аас 144 мянга гаруй жуулчин ирж, 2016 онтой харьцуулахад 8 хувиар,
- ОХУ-аас 106 мянга гаруй жуулчин Монголд ирсэн нь 2016 онтой харьцуулахад 21 хувиар өссөн.
Монголоос
- БНХАУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 345 мянгад,
- ОХУ-д жуулчилсан иргэдийн тоо 2017 онд 217 мянгад хүрсэн.
Энэ удаагийн хуралдаанаас бодитой үр дүн гаргах үүднээс “Их түмэн голын санаачилга” төсөл, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын БНХАУ дахь Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төвийн удирдлагуудтай хамтран ажиллаж, гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслүүдийг эрчимжүүлэх талаар тодорхой санаачилгуудыг дэвшүүлж байна.
Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх боломжийг бүрдүүлнэ.
Тухайлбал иргэд харилцан жуулчлах нөхцөлийг сайжруулах, хөнгөвчлөх, газрын боомтуудаар нэвтрэх хугацааг багасгах, улс хоорондын агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэх, Монгол Улсын хувьд хөрш орнууд руу зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг олон улсын нисэх буудлуудаас нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, “Цайны замын аялал жуулчлал”, “Их түмэн голын аялал жуулчлал” болон бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг Монголын тал дэвшүүллээ.
Мөн гурван улсад харилцан жуулчилж буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, дөрөвдөгч улсын иргэдэд гурван улсын хамтарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг санал болгох, сурталчлах хамтарсан маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн юм.
БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулж байгаа уг хуралдаан 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2017 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод тус тус болжээ.
Ирэх жилийн хуралдаан өмнөд хөршид болно гэж өнөөдөр болсон хурлан дараа мэдэгдсэн юм.