Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Фитч” агентлаг энэ сарын 09-нд Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” болгов. Зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ дараах үндэслэлийг авч үзсэн байна.
Төсвийн гүйцэтгэл, тоон үзүүлэлтүүд 2017 оны 11-р сараас хойш тогтмол сайжирч, энэ оны тавдугаар сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 26% өссөн. Мөн төсвийн зарлага 6 хувьд хүрсэн нь 2018 оны зорилтот түвшинд хадгалагдаж байна. Фитчийн зүгээс төсвийн алдагдал 2018 оны эцэст ДНБ-ний 3.9 хувьд хүрч бууран, улмаар Засгийн газрын нийт өр ДНБ-ний 75.3 хувь (2017 онд 81.2%, 2016 онд 91.4% байсан) хүртэл буурна гэсэн төсөөлөлтэй байна.
Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг өнгөрсөн сард хэлэлцэж баталсан юм. Хөтөлбөрийн хэрэгжилт сайн, энэ оны гуравдугаар сарын байдлаар бүх тоон үзүүлэлтийг амжилттай хангасан болохыг тэмдэглэсэн. Ингэснээр ОУВС, бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүд үргэлжлэх боломж бүрдсэн юм.
Монгол Улсын гадаад валютын нөөц 2017 оны эхээр 1 тэрбум ам.долларттай тэнцэж байсан бол ОУВС-ын хөтөлбөртэй уялдаатайгаар өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 3.3 сая ам.долларт хүрч өслөө.
Хэрэглээ, уул уурхайн салбарын хамааралтай хөрөнгө оруулалтууд нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт үргэлжлэн, 2018 оны эхний улиралд 6.1 хувьд хүрсэн. Энэ дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчилсанаар, хил дээрх маргаан шийдвэрлэгдэж, нүүрс болон зэсийн нийлүүлэлтүүд эрчимжлээ. Фитч агентлагаас Монгол Улсын бодит ДНБ-ийг
- 2018 оны эцэст 5.2%,
- 2019 онд 6.3%-д хүрэх төсөөлөлтэй байгааг мэдэгдсэн байна.